Мэдээ, мэдээлэл
Сүүлийн мэдээ

9 ДҮГЭЭР САРЫН ХАБЭАБО-НЫ ШИЛДЭГ БАГААР "НУТГИЙН БУЯН ГРУПП" ШАЛГАРЛАА
"Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд туслан гүйцэтгэгч байгууллагуудын есүгээр сарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны (ХАБЭАБО) ажлын гүйцэтгэл, хэрэгжилтийг дүгнэж, шилдэг багийг тодрууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА СЭЛБЭ УХААЛАГ ХОТЫН ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА
Сэлбэ ухаалаг хот төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, бүтээн байгуулалтын ажлын явц, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

СЭЛБЭ УХААЛАГ ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сэлбэ блогийн энэ удаагийн дугаарт "Сэлбэ хорин минут корпорац" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар оролцож, төслийн явц, ирээдүйн төлөвлөлтийн талаар ярилцлаа.

СЭЛБЭ УХААЛАГ ХОТОД ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ЕБС БАЙГУУЛАГДАНА
Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг иж бүрнээр шийдвэрлэх томоохон бүтээн байгуулалт болох "Сэлбэ ухаалаг хот" төслийн бүсэд олон улсын стандартад нийцсэн боловсролын орчныг бүрдүүлэх ажил бодитоор эхэлж байна.

"СЭЛБЭ УХААЛАГ ХОТ" ТӨСЛИЙН БАРИЛГУУД ФАСАД, ЦОНХОО УГСАРЧ БАЙНА
Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 39 хувьд хүрээд байна. Төлөвлөгдсөн 113 блок барилгаас 100 блокийн ажил нэгэн зэрэг эрчимтэй өрнөж байгаа бөгөөд талбайд 1456 хүн, 89 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

COP17 ЧУУЛГАНЫ НОГООН БА ЦЭНХЭР БҮСЭД "СЭЛБЭ УХААЛАГ ХОТ" ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд "Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК нь "Сэлбэ ухаалаг хот" төслөө олон улсын шинжээчид, төлөөлөгчид болон олон нийтэд танилцуулж байна.

СЭЛБЭ УХААЛАГ ХОТЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БОЛГОХ ШИЙДВЭР ГАРЛАА
Эдийн засгийн тусгай бүс дэх 420 бизнест тодорхой хугацаанд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: СЭЛБЭ ХОТ НЬ ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗАГВАР ТӨСӨЛ ЮМ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан өчигдөр (2026.07.28) “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, уг төслийг дэлхийн жишигт нийцсэн "Ухаалаг Сэлбэ хот" болгон хөгжүүлэх чиглэл өглөө.

"Нутгийн буян групп" ХХК-ийн ХАБЭАБО-ны баг зургадугаар сарын шилдгээр шалгарлаа
Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн хэмжээнд сар бүр зохион байгуулдаг аюулгүй ажиллагааны төлөвшлийн үнэлгээний дүнг танилцуулах хурал болж, 2026 оны 6 дугаар сарын шилдэг гүйцэтгэгчээр Багц 3.3 “Нутгийн буян групп” ХХК-ийн ХАБЭАБО-ны баг шалгарч, шилжин явах цомыг гардан авлаа.

“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ" ТӨСЛИЙН БАРИЛГУУДЫН ЦОНХ УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Төслийн талбайд 102 блок барилгын ажил нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд нэг болон 4.1 багц цонхоо угсарч эхэллээ

ЭМГЭНЭЛ
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, авьяаслаг уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч, бидний журмын нөхөр Мягмаржавын Алтанхундага зуурдаар таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд маань хүнд гарз тохиолоо.

ЯГ ОДОО ТАЛБАЙД: 1474 АЖИЛТАН, 60 ТЕХНИК АЖИЛЛАЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд нийт 1474 ажилтан, инженер техникийн нэгдсэн баг болон 60 нэгж машин механизм бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.

"Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Мөнхбаатар томилогдлоо
“Сэлбэ 20 минутын хот корпораци” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбаатар гүйцэтгэх захирлаар томилогдон, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Бүтээн байгуулалт 35.15 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Төсөл албан ёсоор гараанаас гараад нэг жил болж буй ч өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл 35.15 хувьд хүрсэн байна. Сэлбэ дэд төв төслийн хүрээнд нийт 113 блок барилга баригдахаар төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 102 блокийн ажил эхлээд байна.

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БАРИЛГУУД ЭХНЭЭСЭЭ ГАДНА ФАСАДАА ХИЙХЭД БЭЛЭН БОЛЛОО
Сэлбэ хотын бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөт хугацааны дагуу эрчимтэй урагшилж байна. Төслийн талбайд баригдаж буй орон сууцны барилгууд эхнээсээ барилга угсралтын ажлаа дуусгаж, дараагийн өрлөг болон гадна заслын ажлуудыг гүйцэтгэхэд бэлэн боллоо.
"Сэлбэ 20 минутын хот" төслийн талбайд ХАБЭА-н цогц сургалт зохион байгуулагдлаа
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж буй "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян 2026"-гийн хүрээнд барилгын салбарын ажил олгогчдод зориулсан сургалтыг "Сэлбэ 20 минутын хот" төслийн талбайд амжилттай зохион байгууллаа.

Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгуудын 9 дүгээр давхрын цутгалт эхэллээ
Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгуудын 9 дүгээр давхрын цутгалт эхэллээ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, иргэдэд эрүүл, аюулгүй, явган хүний зам болон ногоон байгууламж бүхий таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна. Төслийн талбайд барилга угсралт, дэд бүтцийн ажил эрчимтэй өрнөж байгаа бөгөөд өнөөдрөөс зарим блокууд 9 дүгээр давхрын цутгалтаа авч эхэллээ. Зуны улирлын бүтээн байгуулалтын оргил үетэй холбогдуулан инженер техникийн ажилтнууд болон гүйцэтгэгч компаниуд чанар, стандартын өндөр хяналт дор, аюулгүй ажиллагааг ханган ажиллаж байна. Сэлбэ дэд төвд орон сууцны 113 барилга баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд төслийн баг гүйцэтгэгч нартайгаа хамтран энэхүү том хэмжээний бүтээн байгуулалтыг урагшлуулж байна. Нийт баригдах барилгуудыг давхрын тоогоор нь ангилж үзвэл: • 20 блок нь 12 давхар (117 айлын 12 блок, 71 айлын 8 блок) барилга, • 93 блок нь 9 давхар (71 айлын) барилга байна. Эдгээрээс Монгол Улсын үндэсний бүтээн байгуулагч, дотоодын компаниуд тус бүрдээ дараах 9 болон 12 давхар орон сууцны барилгуудыг хариуцлан ажиллаж байна. Үүнд: • "Моринсувд" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 12 блок барилга, • "Нутгийн буян групп" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 14 блок барилга, • "Монкон констракшн" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 16 блок барилга, • "Професионалстрой" ХХК: 9 давхар бүхий 71 айлын 6 блок барилга, мөн 12 давхар 71 айлын 8 блок барилгын угсралтыг тус тус гүйцэтгэж байна. Бүтээн байгуулалтын талбайд өнөөдөр 2067 хүн, 102 машин механизм, техниктэйгээр ажиллаж байна. Манай төслийн талбайд 40 цамхагт кран, 25 авто кран ажиллаж байна. Сэлбэ хотод иргэдийн өдөр тутмын хэрэгцээт үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг 20 минутын зайд багтааж, авто замын түгжрэлгүй шинэ амьдралын хэв маягийг цогцлоох зорилготой юм.

“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 320 ширхэг шинэс мод тарилаа
“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, 320 ширхэг шинэс мод тарилаа “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, эх дэлхийгээ ногоон болгох, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Инчеоны Мөрөөдлийн төгөл”-д мод тарилаа. Энэхүү арга хэмжээ нь байгууллагын ажилтан, албан хаагчдын байгаль орчны боловсрол, ногоон хөгжлийн оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Мод тарих үйл ажиллагаанд 30 гаруй ажилтан идэвхтэй оролцож, тарьц суулгацын заавар зөвлөмжийн дагуу 320 ширхэг шинэс модыг суулгаж, усалгаа арчилгааг хийж гүйцэтгэв. Арга хэмжээний үеэр оролцогчдод мод тарих зөв аргачлал, цаашдын арчилгаа, хамгаалалтын талаар мэргэжлийн зааварчилгаа өгсөн бөгөөд хөрсний онцлог, байршлын нөхцөлд тохируулан суулгацыг суулгаснаараа онцлог боллоо. Мөн үйл ажиллагаанд оролцсон нийт ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, стандартын дагуу ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр ханган ажилласан байна. “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсээс цаашид тарьсан модныхоо ургалт, арчилгаанд тогтмол хяналт тавьж ажиллахаа илэрхийллээ. Ногоон ирээдүйн төлөө хамтдаа зүтгэсэн корпорацын нийт хамт олондоо талархал илэрхийлье.

Сэлбэ хот төслийн бүтээн байгуулалт 6-р давхарт хүрч, ажлын явц төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна
Сэлбэ хот төслийн бүтээн байгуулалт 6-р давхарт хүрч, ажлын явц төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн барилга угсралтын ажил эрчтэй явагдаж, эхний блокууд 6-р давхрын цутгалтаа авч эхэллээ. Төслийн захиалагч болон ерөнхий гүйцэтгэгч байгууллагууд 2026 оны 5-р сарын 5-ны өдөр ээлжит талбайн хурлаа зохион байгуулж, ажлын явц болон чанарын хяналтын асуудлуудыг хэлэлцсэн байна. Ерөнхий гүйцэтгэгч нарын тайлан ба төлөвлөлт Энэ удаагийн цуврал уулзалтад "Нутгийн буян групп" ХХК, "Монкон констракшн" ХХК, "Професионалстрой" ХХК болон "Хятадын металлурги групп корпораци" ХХК-иуд оролцож, өөрсдийн хариуцсан талбайн барилга угсралт, бетон цутгалт болон материал татан авалтын 7 хоногийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Төслийн хэмжээнд зарим блокууд хэдийнээ 6-р давхарт хүрсэн нь төлөвлөгөөт хугацаандаа орон сууцнуудыг ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлж байна. Мөн 29/6-р блокийн өрлөгийн ажил эхлэхэд бэлэн болсон бөгөөд загварын байрны материалын баталгаажуулалт хийгдэж байна. Чанарын хяналт ба инженерийн шийдэл Хурлын үеэр хяналтын инженерүүдийн зүгээс барилгын чанарыг стандартын дагуу хангах чиглэлээр дараах үүрэг даалгавруудыг өглөө: • Бетон цутгалт: Бетоны сүвэрхэгжилт болон ан цав үүсэхээс сэргийлэх, засварлах аргачлалыг нарийвчлан мөрдөх. • Инженерийн байгууламж: Газардуулгын ажил болон цахилгааны угсралтын ажлын аргачлалыг чанд баримтлах. • Материал баталгаажуулалт: Барилгад ашиглагдаж буй арматур, дулаалгын материал болон бусад эд ангиудад захиалагчийн хяналтын инженерүүд тогтмол дээж авч, шинжилгээ хийж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА) Барилгын талбай дээрх аюулгүй ажиллагааг хангах нь төслийн тэргүүлэх чиглэл юм. Үүний хүрээнд: • Өндөрт ажиллах үеийн хамгаалалтын бүс, ажлын тавцангийн найдвартай байдлыг шалгах. • Краны уналтын бүсэд биет унахаас сэргийлсэн хатуу хаалт, хамгаалалтын тор татах ажлыг эрчимжүүлэх. • Гамшгийн эрсдэлийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахаар тохирлоо. Байгаль орчин ба "20 минутын хот" "Сэлбэ хот" төсөл нь байгаль орчинд ээлтэй бүтээн байгуулалтыг эрхэмлэдэг. Уулзалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, барилгын хог хаягдлыг зайлуулах болон төслийн талбай орчмын нийтийн эзэмшлийн зам талбайг хүлээлцэх асуудлуудыг хэлэлцсэн юм. Сэлбэ дэд төвийн орон сууцжуулах төсөл нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, бүх төрлийн үйлчилгээнд 20 минутын дотор хүрэх боломжтой орчин үеийн хотын шинэ соёлыг түгээх зорилготой ажиллаж байна.

“СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ХААГДАЖ, ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛУУДЫГ НЭЭЛЭЭ
“СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН БҮРТГЭЛ ХААГДАЖ, ТЕНДЕРИЙН МАТЕРИАЛУУДЫГ НЭЭЛЭЭ Сэлбэ хотын бизнесийн орон зайд зарлагдсан сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа өнөөдөр (05.04) албан ёсоор дууслаа. Төслийн нэгжээс ирүүлсэн тендерийн материалуудыг нээх ажиллагааг зохион байгуулж, үнэлгээний шатанд шилжүүлж байна. • Төслийн бүсүүдэд оролцох сонирхлоо илэрхийлсэн аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн бүх баримт бичгийг албан ёсоор хүлээн авлаа. • Үнэлгээний хороо ирүүлсэн материалуудыг холбогдох шаардлагуудын дагуу нягтлан шалгаж, мэргэжлийн дүгнэлт гаргана. • Шалгаруулалтын явцыг бид тухай бүрд нь мэдээлэх бөгөөд үнэлгээ дууссаны дараа шалгарсан түншүүдийг олон нийтэд зарлах болно. Нийслэл хотынхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахаар санал ирүүлсэн нийт аж ахуйн нэгжүүддээ амжилт хүсье.

"СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН БҮСЭД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХНЫ ТҮНШҮҮД ТОДОРЛОО
"СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН БҮСЭД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХНЫ ТҮНШҮҮД ТОДОРЛОО Нийслэлийн төвлөрлийг сааруулах, хотын хойд хэсэгт шинэ дэд төвийг бий болгох зорилготой “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны эхний шатны үр дүн гарлаа. Нээлттэй зарласан тус шалгаруулалтад нийт 53 аж ахуйн нэгж сонирхлоо илэрхийлж бүртгүүлснээс 28 хуулийн этгээд төслийн санал, материалаа иж бүрэн бүрдүүлж, битүүмжлэн ирүүлсэн юм. Үнэлгээний хорооноос ирүүлсэн төслүүдийг эдийн засгийн өгөөж, техникийн шийдэл, инновац болон нийгмийн ач холбогдол зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр харьцуулан дүгнэж, дараах гурван түншлэлийг шалгаруулан, хамтын ажиллагааны дараагийн шатанд шилжүүллээ. Шалгарсан төсөл хэрэгжүүлэгчид: 1. “Говь Хангай Мэбель” ХХК болон “Говь Хангай Буйдан” ХХК-ийн түншлэл • Төслийн чиглэл: Монгол брэндийн тавилга, интерьерийн нэгдсэн худалдаа, үйлчилгээний цогцолбор. • Байршил: А-14 талбар. • Онцлох шийдэл: Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сурталчлах нээлттэй үзүүлэх танхим болон бүс нутгийн авто замын ачааллыг бууруулах давхар зогсоолын шийдлээрээ шалгарсан. 2. “Скай Трейдинг” ХХК (Emart) • Төслийн чиглэл: Олон улсын жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээний төв бүхий нийтийн орон сууцны хотхон. • Байршил: D-11 талбар. • Онцлох шийдэл: Дэлхийн жижиглэн худалдааны стандартыг нэвтрүүлж, иргэдийн амьдрах орчны чанарыг шинэ түвшинд гаргах, хотын төвлөрлийг сааруулах иж бүрэн төлөвлөлтийг ирүүлсэн. 3. “Говь Ресурс Девелопмент” ХХК • Төслийн чиглэл: Уламжлалт анагаах ухааны эмнэлэг болон эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны цогцолбор. • Байршил: B-7 талбар. • Онцлох шийдэл: Барилгын дулаан алдагдлыг бууруулах дэвшилтэт технологи (20 см зузаан Basaltwool хавтан) болон DIAlux программд суурилсан ухаалаг гэрэлтүүлгийн системийг ашигласан байгаль орчинд ээлтэй шийдлийг санал болгосон. Сонгон шалгаруулалт үргэлжилж байна Төслийн эхний шатны шилдгүүд тодорсон хэдий ч бусад стратегийн ач холбогдол бүхий байршлуудад төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах бүртгэл нээлттэй хэвээр байна. Төрөөс инженерийн дэд бүтцийг иж бүрэн шийдсэн талбайд стандартад нийцсэн бүтээн байгуулалт хийх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл материалыг хүлээн авна. Сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийн зааврыг procurement.selbecity.mn цахим хуудаснаас авах боломжтой. Энэхүү төр-хувийн хэвшлийн түншлэлийн загвар нь Сэлбэ дэд төвийг ирээдүйд 50,000 оршин суугчтай, бизнесийн болон нийгмийн шинэ төв болон хөгжихөд стратегийн чухал ач холбогдолтой юм.

“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ-ЫН ЭХНИЙ ТҮНШҮҮД ТОДОРЛОО
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ-ЫН ЭХНИЙ ТҮНШҮҮД ТОДОРЛОО Улаанбаатар хотын шинэ төв цэг болох “Сэлбэ 20 минутын хот” төслийн хамгийн үнэ цэнтэй байршлуудад бүтээн байгуулалт хийх эрх олгох сонгон шалгаруулалтад 53 аж ахуйн нэгж болон түншлэл бүртгүүлж, 28 хуулийн этгээд материалаа ирүүлсэн билээ. Тэдгээрээс эдийн засгийн өгөөж, техник шийдэл, инновацаараа дараах түншлэлүүд шилдгээр шалгарч, ирээдүйн Улаанбаатарын хөгжлийн бүсэд хамтдаа бүтээн байгуулалт хийхээр боллоо. • Монгол брэндийн тавилга, интерьерийн нэгдсэн худалдаа, үйлчилгээний цогцолбор o Онцлох шийдэл: Үндэсний үйлдвэрлэгчид Сэлбэ хотын нүүр царай болох нээлттэй үзүүлэн танхим, орчин үеийн давхар зогсоолын шийдлээрээ шалгарлаа. • Олон улсын жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээний төв бүхий нийтийн орон сууц o Онцлох шийдэл: Дэлхийн жижиглэн худалдааны стандартыг Сэлбэ хотод нэвтрүүлж, иргэдийн амьдрах орчны чанарыг шинэ түвшинд гаргана. • Уламжлалт анагаах ухааны эмнэлэг o Онцлох шийдэл: Эрчим хүчний 70%-ийн хэмнэлттэй хавтан, ухаалаг гэрэлтүүлгийн системийг ашигласан байгальд ээлтэй төлөвлөлт.

"СЭЛБЭ ХОТ" ТӨСӨЛ БАРИЛГЫН САЛБАРЫН ШИНЭ СТАНДАРТЫГ "BARILGA EXPO 2026" ҮЗЭСГЭЛЭНД ТАНИЛЦУУЛЛАА
"СЭЛБЭ ХОТ" ТӨСӨЛ БАРИЛГЫН САЛБАРЫН ШИНЭ СТАНДАРТЫГ "BARILGA EXPO 2026" ҮЗЭСГЭЛЭНД ТАНИЛЦУУЛЛАА Нийслэл хотын хойд бүсийг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах стратегийн ач холбогдол бүхий "Сэлбэ 20 минутын хот" төслийн баг 39 дэх удаагийн "BARILGA EXPO 2026" олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Гурван өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээний үеэр төслийн зүгээс барилгын салбарын ирэх 100 жилийн хөгжлийг тодорхойлох инженерийн дэд бүтэц, "20 минутын хот" төлөвлөлтийн шийдлээ иргэд, олон нийтэд дэлгэн үзүүлэв. "Сэлбэ хот" төсөл нь зөвхөн орон сууцны барилга бус, бүс нутгийн хэмжээний бие даасан дэд бүтцийн зангилаа болж буйгаараа үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг татлаа. Төслийн багийн танилцуулсан гол шийдлүүдээс дурдвал: • Найдвартай эх үүсвэр: Одоо ажиллаж буй Сэлбэ дулааны станцыг өргөтгөхөөс гадна шинээр 63мВт-ын Дамбадаржаа дулааны станц болон 110/35/10 дэд станц байгуулснаар эрчим хүч, дулааны найдвартай байдлыг 100 хувь хангана. • Дэвшилтэт технологи: Барилгын дотор шугам сүлжээнд насжилт өндөр, чанар стандартын шаардлага хангасан зэс хоолойг ашиглаж байгаа нь иргэдийн амьдрах тав тух, үнэ цэнийг хадгалах гол үндэс юм. • Ус хангамжийн нэгдсэн систем: Дамбадаржаа болон Хайлаастын усан сангуудыг төвлөрсөн системд холбож, инженерийн шугам сүлжээг Дамбадаржаагийн уулзвар хүртэл бүрэн татаж дуусгаад байна. АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ БҮТЭЭВ: 20 МИНУТЫН ХОТ Үзэсгэлэнгийн үеэр иргэдийн хамгийн их сонирхсон хэсэг нь 158 га талбайг хамрах цогц төлөвлөлт байв. Төслийн хүрээнд: • Тээврийн уялдаа: "Улаанбаатар трам" төсөл төслийн гол замаар дайран өнгөрөх бөгөөд иргэд 11 км урт, 16 зогсоол бүхий трамвайгаар хотын төв рүү саадгүй зорчих боломж бүрдэнэ. • Эко төлөвлөлт: Нийт талбайн 40 га-д ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрсний бохирдлыг үүсгэгч нүхэн жорлонг бүрэн хална. • Сонголт: 31-87 мкв талбай бүхий 1-3 өрөө орон сууцны оновчтой төлөвлөлтүүдийг брошур болон макетаар танилцууллаа. БОРЛУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ Төслийн бүтээн байгуулалт өдгөө 25 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд ирэх 6-р сард үзүүлэнгийн байр ашиглалтад орж, борлуулалтын нөхцөл, ипотекийн зээлийн журмыг албан ёсоор зарлахаар бэлтгэл хангаж байна. "BARILGA EXPO 2026" үзэсгэлэнгийн үеэр "Сэлбэ хот" төслийн павильонд зочилж, мэдээлэл авсан нийт иргэд болон хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье. Холбоо барих: 7700-2078 Вебсайт: www.selbecity.mn СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК

УЛААНБААТАРЫН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ, АМЬДРАЛЫН ШИНЭ СТАНДАРТ
УЛААНБААТАРЫН ШИНЭ ӨНГӨ ТӨРХ, АМЬДРАЛЫН ШИНЭ СТАНДАРТ Нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болох түгжрэл, агаарын бохирдлыг шийдвэрлэх стратегийн ач холбогдол бүхий "Сэлбэ хот" төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах тус төсөл нь "20 минутын хот" үзэл баримтлалыг Монголд бодитоор хэрэгжүүлж буй анхны мега төсөл юм. Өнөөдрийн байдлаар төслийн нийт гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу 25 хувьд хүрээд байна. • Орон сууцны бүс: Нийт 113 блок бүхий 8,575 айлын орон сууц баригдаж байгаагаас 82 блокын барилга угсралтын ажил эхэлж, суурь цутгалт болон зоорийн давхрын угсралт амжилттай өрнөж байна. • Ажиллах хүч: Талбай дээр өдөр бүр 1,723 инженер техникийн ажилтан, 129 машин механизм ажиллаж байгаагийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа нь дотоодын эдийн засагт бодит дэмжлэг болж байна. "Сэлбэ хот" нь зөвхөн орон сууц биш, иргэдийн амьдрах тав тухтай орчныг иж бүрнээр шийдэхийг зорьж байна. • Боловсрол: 3,780 хүүхдийн багтаамжтай 3 шинэ сургууль, 1,200 хүүхдийн 5 шинэ цэцэрлэг. • Нийтийн үйлчилгээ: Өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэг, соёлын болон спортын цогцолборууд нэг дороос. • Дэд бүтэц: 12.3 км шинэ авто зам, 1,500 автомашины багтаамжтай дамжин суултын зангилаа. • Экологи: 58.11 га талбай бүхий ногоон байгууламж байгуулснаар агаарын бохирдлыг 7.7%, хөрсний бохирдлыг 6%-иар бууруулах тооцоолол гарчээ. Төслийн нөлөөлөлд өртсөн нэгж талбаруудын газар чөлөөлөлтийн гүйцэтгэл 94.7 хувьд хүрсэн нь иргэдийн дунд "Сэлбэ хот"-ын бүтээн байгуулалтыг дэмжих, амьдрах орчноо шинэчлэх хүлээлт маш өндөр байгааг харууллаа. "Сэлбэ хот" төсөл нь Улаанбаатар хотын нэг төвт байдлыг халж, олон төвт хот болгон хөгжүүлэхэд стратегийн чухал ач холбогдолтой юм. СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ: УЛААНБААТАР ХОТЫН СТРАТЕГИЙН 16 МЕГА ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
МЭДЭЭЛЛИЙН ЦАГ: УЛААНБААТАР ХОТЫН СТРАТЕГИЙН 16 МЕГА ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах, төслүүдийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой "Мэдээллийн цаг" цуврал уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтаар Нэгдсэн төслийн удирдлагын газраас Улаанбаатар хотод хэрэгжиж буй стратегийн ач холбогдол бүхий 16 мега төслийн явц, ирээдүйн төлөвлөлтийг нэгдсэн байдлаар танилцуулав. Уулзалтын үеэр "Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар төслийнхөө явц болон бусад томоохон бүтээн байгуулалтуудтай хэрхэн уялдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Сэлбэ дэд төв нь зөвхөн орон сууцжуулалтын төсөл биш бөгөөд дараах тээврийн нэгдсэн системүүдтэй шууд холбогдоно: • Улаанбаатар трам: Нийтийн тээврийн шинэ шийдэл. • Тусгай замын автобус (BRT): Хурдан шуурхай зорчих тээврийн сүлжээ. • Шинэ тойрог зам: Хотын авто замын түгжрэлийг сааруулах мега төсөл. Эдгээр төслүүд нэгдсэн экосистем болон ажилласнаар иргэдийн зорчих цагийг хэмнэж, хотын түгжрэлийг бодитойгоор бууруулах гол хөшүүрэг болох юм. Төслийн үндсэн бүтээн байгуулалтын эхний үр дүн 2027 онд гарч, орон сууцны барилгууд улсын комисст хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдсөн. Цаашлаад бусад мега төслүүдтэй бүрэн уялдаж, 2030 он гэхэд Улаанбаатар хотын шинэ өнгө төрхийг тодорхойлсон, ухаалаг дэд бүтэц бүхий цогц "ухаалаг" дэд төв бий болно. Төслийн гол философи нь иргэд оршин суугаа газраасаа 20 минутын дотор төрийн болон нийгмийн бүх үйлчилгээг (сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээ) авах боломжтой, дэд бүтцийн иж бүрэн шийдэл бүхий орчныг бүрдүүлэхэд оршиж байна. Улаанбаатар хотын ирээдүйг тодорхойлох эдгээр стратегийн төслүүд нэгдсэн удирдлагаар хангагдсанаар бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөсөн хугацаандаа, харилцан уялдаатай хэрэгжих нөхцөл бүрдэж байна. СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК

“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ” ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
“ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД – ХӨГЖЛИЙН ТҮНШЛЭЛ” ӨДӨРЛӨГ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулагдсан өдөрлөгийн нэгдсэн статистик мэдээллийг танилцуулж байна. 2026 оны 4-р сарын 8-ны өдөр болсон тус арга хэмжээ нь барилгын салбарын нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын хувьд бодит үр дүнтэй уулзалт боллоо. Өдөрлөгт нийт 73 аж ахуйн нэгж (ААН)-ийн 250 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч 9 компанийн худалдан авалт, инженер техникийн 40 орчим мэргэжилтэнтэй нүүр тулсан уулзалт хийлээ. Оролцогч талуудын бүтэц: • МБМҮХ-ны гишүүн байгууллагууд: Барилгын материал үйлдвэрлэгч 45 компани, 200 орчим оролцогчийн бүрэлдэхүүнтэйгээр хамгийн идэвхтэй оролцов. • Шинэ үйлдвэрлэгчид: Холбоонд хараахан бүртгүүлээгүй байгаа 17 дотоодын үйлдвэр өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцууллаа. • Импортлогч болон үйлчилгээ: Дэлхийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нийлүүлэгч болон барилгын туслах үйлчилгээ үзүүлэгч 11 ААН нэгдлээ. Өдөрлөгийн үеэр үйлдвэрлэгчид өөрсдийн бараа материалын дээж, каталогийг гүйцэтгэгч компаниудын шийдвэр гаргах түвшний мэргэжилтнүүдэд шууд танилцуулсан нь нийлүүлэлтийн гэрээ байгуулах хугацааг товчилсон чухал алхам болов. Төслийн зүгээс нийт материалын 35-40%-ийг дотоодоос авах гэрээний үүргийг хэрэгжүүлэхэд энэхүү дата сан гол үндэслэл болох юм. Цэвэр орчин, үндэсний бүтээн байгуулалтын төлөө хамтран ажилласан нийт үйлдвэрлэгчиддээ талархал илэрхийлье. СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК

БАРИЛГЫН САЛБАРТ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ СОЁЛЫГ "СЭЛБЭ ХОТ" ТӨСӨЛ ТҮҮЧЭЭЛЖ БАЙНА
БАРИЛГЫН САЛБАРТ ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ СОЁЛЫГ "СЭЛБЭ ХОТ" ТӨСӨЛ ТҮҮЧЭЭЛЖ БАЙНА "Сэлбэ 20 минутын хот" төсөл нь бүтээн байгуулалтын явцад үүсэж буй хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгаль орчинд ээлтэй "Ногоон" барилгын соёлыг нутагшуулах зорилгоор "АНГИЛЪЯ, АШИГЛАЯ, ДАХИН БҮТЭЭЕ" уриатай хог хаягдлын менежментийн уулзалтыг төслийн талбайд зохион байгууллаа. Уулзалтаар төслийн талбайн ХАБЭАБО (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин) инженерүүдийг дотоодын дахин боловсруулах үйлдвэрүүд болон зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай шууд холбож өгснөөрөө онцлог болов. Уулзалтад дараах байгууллагууд туршлагаа хуваалцаж, хамтран ажиллахаар боллоо: • Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр: Барилгын хаягдал материалыг дахин ашиглах технологи. • Ти Эм Эл Пластик ХХК болон Пластик Центр ХХК: Хуванцар хаягдлыг дахин боловсруулах шийдлүүд. • Өнгө Нэмье ТББ болон Төвшин Сайхан Мөнх НҮТББ: Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилах арга зүй, зөвлөх үйлчилгээ. Уулзалтын үр дүнд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын талбай дээр хог хаягдлыг эх үүсвэр дээр нь системтэйгээр ангилан ялгах туршилтыг албан ёсоор эхлүүллээ. Энэ нь барилгын явцад үүсдэг асар их хэмжээний хаягдлыг хогийн цэг рүү шууд тээвэрлэх бус, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эд болгож, эдийн засгийн эргэлтэд оруулж буй Монголын барилгын салбарын анхны жишиг юм. "Сэлбэ хот" төсөл нь олон улсын стандартыг нутагшуулснаар зөвхөн орон сууц барих бус, бүтээн байгуулалтын шатнаасаа эхлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг хамгийн бага түвшинд байлгахыг зорьж байна. Ингэснээр хөрс болон агаарын бохирдлыг бууруулах амлалтаа бодитоор хэрэгжүүлж буй хэрэг юм.

ХӨГЖЛИЙН ШИНЭ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
ХӨГЖЛИЙН ШИНЭ БҮСЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд Олон нийтийн бүсэд хөрөнгө оруулж, дэд бүтэц нь бүрэн шийдэгдсэн талбайд шинэ бизнесээ эхлүүлэх оролцогчдын бүртгэл албан ёсоор эхэллээ. Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч та бүхнийг ирээдүйн хотын шинэ төв цэгт өөрийн бизнесийг цогцлоох, харилцан ашигтай хамтран ажиллах нээлттэй боломжид нэгдэхийг урьж байна. СЭЛБЭ ХОТЫН БИЗНЕС ЭКОСИСТЕМ: ДАВУУ ТАЛУУД • Бэлэн дэд бүтэц: Инженерийн дэд бүтэц (дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус)-ийн асуудлыг бүрэн шийдсэн талбайд үйл ажиллагаагаа эхлүүлэх боломж. • Хүний урсгал: Өдөр тутамд 250,000 хүн дамжин өнгөрөхөөр тооцоологдсон, зах зээлийн өндөр багтаамжтай бизнесийн шинэ бүс. • Хотын шинэ төв: Ирээдүйн Улаанбаатар хотын 20 минутын хот концепцын хамгийн том зангилаа цэг. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ? Оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд манай албан ёсны вэбсайт болох www.selbecity.mn хаягаар нэвтэрч дараах алхмыг хийнэ үү. 1. Бүртгэл: Сонгон шалгаруулалтын хэсэгт нэвтэрч бүртгүүлэх. 2. Зааварчилгаа: Төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс гаргасан нарийвчилсан зааварчилгаа, тавигдах шаардлагатай танилцах. 3. Материал ирүүлэх: Шаардлагатай бичиг баримт, төслийн саналыг бүрдүүлж, цахимаар ирүүлэх. ХУГАЦАА БА ХОЛБОО БАРИХ • Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 05 дугаар сарын 04-ний 16:00 цаг хүртэл. • Лавлах утас: 77002078, 86832078 • Хаяг: [Оффисын хаяг энд нэмж оруулж болно] Таны хөрөнгө оруулалт — Улаанбаатар хотын шинэ хөгжил. СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК

СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛБАЙД НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛБАЙД НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “Сэлбэ 20 минутын хот” төслийн баг бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын талбай болон ойр орчмын бүсийг тохижуулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн их цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын "Хог хаягдлын тухай хууль"-ийг хэрэгжүүлэх, ажлын байрны соёл, стандартыг хэвшүүлэх, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны (ХАБЭАБО) шаардлагыг хангах хүрээнд өрнөсөн энэхүү ажилд "Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн Төслийн удирдлагын газар, инженер техникийн ажилтнууд болон нийт гүйцэтгэгч компаниуд нэгдсэн юм. Цэвэрлэгээний ажлын хүрээнд төслийн талбайн доторх хэсгээс гадна хашаанаас гаднах 50 метр радиус дахь хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, орчныг тохижуулав. Бүтээн байгуулалтын талбай цэвэр цэгцтэй байх нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, болзошгүй осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх ХАБЭА-н чухал нөхцөл болдог. Цэвэрлэгээнд оролцсон бүх ажилчид хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдаж, цугларсан хог хаягдлыг зориулалтын техник хэрэгслээр тээвэрлэв. Үйл ажиллагааг Төслийн удирдлагын газрын барилга угсралт хариуцсан менежер, инженерүүд болон ХАБЭАБО-ын хэлтэс нэгдсэн удирдлагаар хангаж, стандарт зааварчилгааны дагуу ажиллалаа. Цэвэр, эрүүл орчны төлөө сэтгэл гарган хамтран ажилласан нийт гүйцэтгэгч байгууллагууд болон баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Бид ирээдүйн хотын бүтээн байгуулалтыг эхлэхээс нь дуусах хүртэл байгаль орчинд ээлтэй, стандарттайгаар хэрэгжүүлэх болно. СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТАЛБАЙД ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТАЛБАЙД ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА “Сэлбэ 20 минутын хот” төслийн хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан талбайн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор галын аюулгүй байдал болон онцгой байдлын үед авах хариу арга хэмжээний дадлага сургалт боллоо. Энэ удаагийн сургалтыг ерөнхий гүйцэтгэгч "Нутгийн Буян Групп" ХХК хариуцан зохион байгуулсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангитай хамтран явууллаа. Сургалтад барилгын талбай болон оффисын нийт ажилтнууд бүрэн хамрагдаж, мэргэжлийн зааварчилгаа авсан юм. Сургалтын хүрээнд ажилтнууд барилгын талбай болон оффист гал гарсан тохиолдолд галыг бага дээр нь хэрхэн унтраах, галын хор болон бөмбөлгөн галын хорыг аюулгүй ашиглах аргуудыг биечлэн туршиж үзэв. Мэргэжилтнүүдийн зүгээс ажилтан өөртөө аюулгүй гэж үзсэн тохиолдолд л галыг унтраах арга хэмжээг бие даан авах ёстойг онцгойлон санууллаа. Хаврын хуурайшилттай холбогдуулан "Сэлбэ 20 минутын хот" корпорацын ХАБЭАБО-ны хэлтсээс дараах зааварчилгааг гүйцэтгэгч компаниудад өгөв. Үүнд: • Шатах материалын байршлыг хуулийн дагуу тусгаарлах; • Галын сараа болон хорнуудыг талбайн стратегийн чухал цэгүүдэд байршуулах; • Стандартын дагуу тусгайлан зассан тамхины цэгийг ажиллуулах зэрэг ажлууд багтлаа. Сургалтаар их хэмжээний гал гарсан тохиолдолд төслийн талбай дээрх "Цуглах цэг"-т хэрхэн цуглаж, бүртгэл хийх замаар галын бүсэд хүн үлдсэн эсэхийг хянах, Онцгой байдлын албанд мэдээлэл дамжуулах дарааллыг бататгав. Энэхүү сургалт нь бүтээн байгуулалтын талбайн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, ажилтнуудын сонор сэрэмжийг дээшлүүлж, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо. СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК

ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТМОЛ ХЯНАЛТ БА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦ
ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТМОЛ ХЯНАЛТ БА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЯВЦ "Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн төслийн удирдлагын баг бүтээн байгуулалтын чанар, гүйцэтгэлийг батлагдсан графикийн дагуу явуулах зорилгоор долоо хоног бүр гүйцэтгэгч байгууллагуудтай тогтмол процессийн хурал хийж байна. 2026 оны 03-р сарын 17-ны өдөр болсон ээлжит хурлаар ажлын явцыг дүгнэж, ирэх долоо хоногийн нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа. Төслийн эхний ээлжийн блокуудын барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэ долоо хоногийн байдлаар дараах гол ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж дууслаа: • Ус тусгаарлалт ба цэвэрлэгээ: Зоорийн давхрын ус тусгаарлах болон талбайн цэвэрлэгээний ажил бүрэн дууссан. • Цахилгаан газардуулга: Барилгын цахилгааны аюулгүй байдлыг хангах газардуулгын ажил амжилттай хийгдлээ. Эдгээр ажлууд дууссанаар барилгын үндсэн бүтээц дээшлэх, каркас угсралтын ажил эхлэх суурь нөхцөл бүрэн бүрдэж байгааг инженерүүд онцоллоо. Бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах үүднээс материалын татан авалтыг шат дараатайгаар гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар: • Барилгын үндсэн хийцэд ашиглагдах арматур, бетон болон дулаалгын материалын татан авалт хуваарийн дагуу үргэлжилж байна. • Ирэх саруудын ажлын ачааллыг тооцон шаардлагатай материалын нөөц бүрдүүлэлтийг хийж эхлээд байна. Төслийн цар хүрээ тэлж байгаатай холбогдуулан инженер техникийн ажилтнуудын (ИТА) нөөцийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Талбай дээрх хяналт болон зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор ИТА нарын ажлын хуваарилалтыг шинэчлэн шийдвэрлэв. Бид ирээдүйн хотын бүтээн байгуулалтыг чанар стандарт, батлагдсан графикийн дагуу гүйцэтгэж, явцын мэдээллийг иргэд, олон нийтэд долоо хоног бүр нээлттэй хүргэж байх болно. СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК

СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" УРИАТАЙГААР ТАЛБАЙД ХУРД ХҮЧЭЭ СОРИЛОО
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" УРИАТАЙГААР ТАЛБАЙД ХУРД ХҮЧЭЭ СОРИЛОО Барилгын салбарын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “BARILGA BASKETBALL 2026” тэмцээн энэ жил 16 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн баг тамирчид салбарын соёл, ёс зүйг эрхэмлэсэн “Харилцан хүндэтгэе” уриатайгаар идэвхтэй оролцлоо. Бидний хувьд энэхүү тэмцээн нь зөвхөн спортын амжилт, ялалт ялагдлаас илүүтэйгээр багийн эв нэгдлийг бэхжүүлэх, нэг нэгнээ дэмжих салбарын эрүүл соёлыг түгээхэд чиглэсэн чухал ач холбогдолтой байв. Сагсан бөмбөгийн талбайд хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон тамирчид маань тоглолтын туршид бие биедээ урам зориг өгч, нэгдмэл зорилготой "Нэг баг" гэдгээ харуулж чадсан юм. Тэмцээний туршид заал дүүрэн эрч хүч бэлэглэж, тамирчдадаа итгэл найдвар, дуу хоолойгоороо дэмжлэг үзүүлсэн хөгжөөн дэмжигч залуустаа онцгойлон талархал илэрхийлье. Хөгжөөн дэмжигчдийн халуун уур амьсгал нь багийн сүнсийг сэргээж, талбай дээрх тоглогчдод томоохон урам зориг болж байлаа. Барилгын салбарынхныг нэгтгэж, нэгэн дор цуглах боломжийг олгосон, энэхүү тэмцээнийг 16 жилийн турш тасралтгүй, мэргэжлийн түвшинд зохион байгуулж ирсэн Barilga.mn сайтын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье. Спортоор дамжуулан салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйлсэд тань амжилт хүсье. Бид цаашид ч бүтээн байгуулалтын талбарт төдийгүй спортын талбайд ч "Харилцан хүндэтгэе" уриан дор нэгдмэл байж, салбарынхаа хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байх болно.

СЭЛБЭ ДЭД ТӨВ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “АЖИЛД УРЬЖ БАЙНА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
СЭЛБЭ ДЭД ТӨВ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “АЖИЛД УРЬЖ БАЙНА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Улаанбаатар хотын шинэ өнгө төрх болох “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл”-ийн ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд нэгдэж, нээлттэй ажлын байрны нэгдсэн өдөрлөгийг 2026 оны 03-р сарын 13-ны Баасан гарагт амжилттай зохион байгууллаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвд болсон тус өдөрлөгт төслийн гүйцэтгэгч найман компани барилга, инженерчлэл, техник болон туслах ажил үйлчилгээний чиглэлээр нийт 268 нээлттэй ажлын байрыг зарлаж, иргэдийг хүлээн авч уулзсан юм. Өдөрлөгийн үеэр иргэд ажил олгогч компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй шууд ярилцлага хийж, сонирхсон ажлын байрандаа бүртгүүллээ. Төвлөрсөн бүртгэлийн үр дүнд: • Нийт 213 иргэн гараар анкет бөглөж, • 10 иргэн онлайнаар бүртгүүлсэн бол, • Хамтран ажилласан ОБ хөдөлмөрийн биржээр дамжуулан 26 анкет нэмж хүлээн авлаа. Нийтдээ 250 орчим иргэн бүтээн байгуулалтын төсөлд гар бие оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, эхний шатны бүртгэлд хамрагдаад байна. ИРГЭДЭЭ ГЭРТ ОЙР, ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА Бид үндэсний бүтээн байгуулагчид болон дотоодын ажиллах хүчээ дэмжиж, иргэдээ гэртээ ойр, тогтвортой, өндөр цалинтай ажлын байраар хангахаар зорин ажиллаж байна. Тус өдөрлөг нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийг төслийн бүтээн байгуулалтад татан оролцуулах, ажил олгогч болон ажил хайгчдыг нэг цэгт учруулах чухал ач холбогдолтой байв. Өдөрлөгийг дэмжин хамтран ажилласан Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон "Монкон Констракшн", "Професионалстрой", "Моринсувд Констракшн", "Смарткрафт", "ММС Грин Билдинг" зэрэг хамт олонд баярлалаа. Ирээдүйн 20 минутын хотыг бид хамтдаа бүтээнэ. СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК

СЭЛБЭ ХОТ ТӨСӨЛ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ СТАНДАРТЫГ ТОГТООХ ТҮНШҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА
СЭЛБЭ ХОТ ТӨСӨЛ БОРЛУУЛАЛТЫН ШИНЭ СТАНДАРТЫГ ТОГТООХ ТҮНШҮҮДИЙГ УРЬЖ БАЙНА Улаанбаатарын хөгжлийн шинэ бүс, ирээдүйн хот төлөвлөлтийн загвар болох "Сэлбэ хот" төсөл нь барилгын салбарын борлуулалт, маркетингийн үйл ажиллагаанд хамтран ажиллах мэргэжлийн компаниуд, зуучлагчдын сонгон шалгаруулалтыг зарлалаа. Нийт 8,575 айлын орон сууцны цогцолбор бүхий "Сэлбэ хот" нь зөвхөн бүтээн байгуулалтын төсөл бус Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд барилгын салбарын борлуулалтын шинэ стандартыг тогтоох зорилтыг дэвшүүлж байна. Төслийн хүрээнд хамтран ажиллах түншүүддээ дараах онцгой боломжуудыг санал болгож байна: • Төслийн борлуулалтын онцгой нөхцөл, давуу эрх бүхий түншлэлийн гэрээ. • 2027 он хүртэл үргэлжлэх урт хугацааны, өгөөжтэй хамтын ажиллагаа. • Монголын анхны томоохон хэмжээний бүтээн байгуулалтад нэгдэж, шинэ стандартыг хамтдаа бүтээх. Төслийн удирдлагын багийн зүгээс зах зээлд мэргэжлийн ур чадвар, өндөр хариуцлагатайгаар ажилладаг борлуулалтын багуудыг энэхүү түүхэн төсөлд нэгдэхийг урьж байна. Сонирхсон компаниуд өөрийн танилцуулга болон хамтын ажиллагааны саналаа 2026 оны гуравдугаар сарын 25-ны 17:00 цагаас өмнө дараах имэйл хаягаар илгээгээрэй. • Цахим шуудан: info@selbecity.mn • Холбоо барих утас: 7700 2078

“СЭЛБЭ ДЭД ТӨВ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД 200 ГАРУЙ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЛАА
“СЭЛБЭ ДЭД ТӨВ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД 200 ГАРУЙ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР ЗАРЛАЛАА Нийслэлийн төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд нэгдэж, бүтээн байгуулалтад оролцож, барилгын салбарт ажиллах хүсэлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангах нээлттэй ажлын байрны нэгдсэн өдөрлөгийг 2026 оны гуравдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Өдөрлөгийн үеэр төслийн гүйцэтгэгч 11 аж ахуйн нэгж барилга, инженерчлэл, техникийн болон туслах ажил үйлчилгээний чиглэлээр 200 гаруй нээлттэй ажлын байрыг зарлаж, ажил хайгч иргэдийг хүлээн авч уулзана. Нээлттэй өдөрлөгийн зорилго: Орчин үеийн стандартын дагуу сүндэрлэх “Сэлбэ хот”-ын бүтээн байгуулалтад мэргэшсэн болон туслах ажилчдыг татан оролцуулах, ажил олгогч гүйцэтгэгч компаниуд болон ажил хайгч иргэдийг нэг цэгт уулзуулж, шууд ярилцлага хийх боломжоор хангахад оршино. Арга хэмжээний хөтөлбөр: Өдөрлөгийг 2026 оны гуравдугаар сарын 13-ны Баасан гарагт 10:00-15:00 цагийн хооронд Нийслэлийн жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв (Чингэлтэй дүүрэг, 18-р хороо)-д зохион байгуулна. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр: • Гүйцэтгэгч компаниудын нээлттэй ажлын байрны мэдээллийг нэг дороос авах; • Хүний нөөцийн мэргэжилтнүүд болон шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудтай шууд ярилцлага хийх; • Төслийн цар хүрээ, ирээдүйн бүтээн байгуулалттай танилцах боломжтой. “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл” нь зөвхөн орон сууцны хороолол бус, иргэдийн хэрэгцээг 20 минутын зайд хангасан орчин үеийн хотын шийдлийг цогцлоож буйгаараа онцлог юм. Энэхүү томоохон бүтээн байгуулалтад гүйцэтгэгч компаниудын нэг хэсэг болж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүссэн инженер техникийн ажилтнууд, мэргэжилтэй ажилчид болон туслах ажил хайж буй иргэдийг өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: Утас: 77002078 Имэйл: info@selbecity.mn

“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 2026 ОНЫ ХАВРЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
“СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ” ТӨСЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН 2026 ОНЫ ХАВРЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Төслийн удирдлагын баг туслан гүйцэтгэгч компаниудтайгаа нэгдсэн уулзалт хийж, 2026 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг ханган, талбайн ажлуудыг албан ёсоор эхлүүллээ. Уулзалтын үеэр төслийн захиалагчийн зүгээс бүтээн байгуулалтын хамгийн оргил үе эхэлж, барилга угсралт, дэд бүтцийн үндсэн ажлууд хийгдэхийг онцолж, гүйцэтгэгч талуудад ажлын хариуцлага, чанарын өндөр шаардлага тавьж ажиллахаа мэдэгдэв. Төслийн удирдлагын баг долоо хоног бүрийн мягмар гаригт гүйцэтгэгч компаниудтай тогтмол хуралдаж, ажлын явц, төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь дүгнэж байхаар тогтов. Энэхүү уулзалтууд нь ажлын уялдаа холбоог хангах, тулгамдаж буй техникийн асуудлуудыг шуурхай шийдвэрлэх үндсэн механизм болох юм. Бүтээн байгуулалтын явцад баримтлах үндсэн зарчмууд: • Аюулгүй ажиллагаа (HSE): Төслийн талбайд ажиллаж буй ажилтан бүрийн аюулгүй байдлыг хангах ХАБЭА-н стандартыг чанд мөрдүүлж, "I auditor" системээр дамжуулан өдөр тутмын хяналт тавина. • Төлөвлөгөөт гүйцэтгэл: Хаврын ажлын бэлтгэлийг бүрэн хангаж, батлагдсан графикийн дагуу барилга угсралтын ажлыг сааталгүй үргэлжлүүлнэ. • Чанарын хяналт: Барилгын материалын баталгаажуулалт, лабораторийн сорилт болон угсралтын үйл явцыг захиалагчийн хяналтын инженерүүдийн шууд удирдлага дор гүйцэтгэнэ. • Байгаль орчны менежмент: Төслийн талбайд хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах, хог хаягдлын менежментийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлнэ. “Сэлбэ 20 минутын хот” төсөл нь нийслэлийн хойд бүсийн хөгжлийг тодорхойлох томоохон бүтээн байгуулалт тул гүйцэтгэгч компаниуд захиалагчийн хяналтын дор, инженерчлэлийн зөв шийдлээр ажлаа гүйцэтгэх үүрэг хүлээж байна. 2027 онд орон сууцны барилгуудыг үе шаттайгаар ашиглалтад оруулж, иргэдээ тохилог сууцанд хүлээн авах бэлтгэл ажлыг энэ хавраас ийнхүү эрчимжүүлж байна.

“Сэлбэ 20 минутын хот”-ын Олон нийтийн бүсэд хөрөнгө оруулах 28 санал ирлээ
“Сэлбэ 20 минутын хот”-ын Олон нийтийн бүсэд хөрөнгө оруулах 28 санал ирлээ 2026.03.02. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд зарласан Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах бүртгэл хаагдаж, үнэлгээний шатанд шилжлээ. Нийслэлийн төвлөрлийг сааруулах, шинэ дэд төвийг бий болгох зорилготой тус төслийн Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхлоо хувийн хэвшлийнхэн идэвхтэй илэрхийллээ. Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр нээлттэй зарласан тус шалгаруулалтад 45 хоногийн хугацаанд нийт 53 аж ахуйн нэгж бүртгүүлж, санал ирүүлснээс 28 аж ахуйн нэгж сонгон шалгаруулалтын материалаа бүрдүүлж, битүүмжлэн ирүүлсэн байна. Сонгон шалгаруулалтын материалыг нээх ажиллагааг ААН-үүдийн төлөөллийг байлцуулан, ил тод байдлын зарчмын дагуу гүйцэтгэж, баталгаажууллаа. “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн зүгээс эхний ээлжид стратегийн ач холбогдол бүхий 15 байршлыг хөрөнгө оруулагчдад санал болгоод байгаа юм. “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар: “Аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн хөрөнгө оруулалтын саналыг Үнэлгээний хороо маргаашнаас эхлэн хянан үзэж, гуравдугаар сарын 16-ны дотор эцсийн дүгнэлтийг танилцуулна. Ингэснээр “Сэлбэ 20 минутын хот” төслийн хоёрдугаар шатны буюу хамгийн үнэ цэнтэй, эрэлттэй байршлуудын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Бид олон нийтийн бүс буюу төв зам дагуух нүүрэн талын эгнээг худалдаа үйлчилгээ, далд зогсоол, үйлчилгээтэй орон сууц, хүнсний зах, давхар зогсоол бүхий үйлчилгээний төв, амины сууц болон таун хаус байхаар цогцоор нь төлөвлөсөн” гэдгийг онцоллоо. Сонгон шалгаруулалтын явцад Үнэлгээний хороо шаардлагатай тохиолдолд оролцогч ААН-үүдээс нэмэлт тодруулга, мэдээллийг авч ажиллах бөгөөд эцсийн шийдвэр 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гарна. Төрөөс инженерийн дэд бүтцийг (цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус) иж бүрэн шийдсэн талбайд хувийн хэвшлийнхэн өөрийн хөрөнгөөр стандартад нийцсэн барилга байгууламж барьж, эзэмших нь төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ загвар болж байгаагаараа онцлогтой. Сэлбэ дэд төв нь ирээдүйд 50,000 оршин суугчтай, өдөр тутам 250,000 хүний урсгал дамжин өнгөрдөг бизнесийн болон нийгмийн шинэ төв болон хөгжих юм.

Улаанбаатар хотын шинэ төв: “Сэлбэ дэд төв”-ийн Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажилл...
Улаанбаатар хотын шинэ төв: “Сэлбэ дэд төв”-ийн Олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлээ Улаанбаатар хот. 2026 оны нэгдүгээр сарын 16 “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-иас нийслэлийн төвлөрлийг сааруулах, шинэ бизнесийн орчин бүрдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Сэлбэ дэд төв”-ийн олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх сонирхолтой хуулийн этгээд болон түншлэлүүдийн дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна. Төслийн онцлог: “Сэлбэ хот” нь нийт 158 га талбайд хэрэгжиж буй, 8,575 айлын орон сууц, үйлчилгээ, соёл, бизнесийн цогц орчныг бүрдүүлэх хотын хөгжлийн томоохон бүтээн байгуулалт юм. Тус төсөл ашиглалтад орсноор тухайн дэд төв нь 45-50 мянган байнгын оршин суугчтай болж, өдөрт дунджаар 250 мянган хүний урсгал бүхий эдийн засгийн шинэ экосистем бүрдэх тооцоолол гараад байна. Сонгон шалгаруулалтын нээлт: Өнөөдөр МҮХАҮТ-ийн Их танхимд болсон нээлтийн үйл ажиллагааны үеэр төслийн олон нийтийн бүсийн талбайд хувийн хэвшилтэй хамтран ажиллах нөхцөл, шалгуур үзүүлэлтүүдийг танилцууллаа. Сонгон шалгаруулалтад бие даасан хуулийн этгээдээс гадна 3 хүртэлх хуулийн этгээд түншлэл болон оролцох боломжтой бөгөөд оролцогч талууд санхүүгийн чадавх болон татварын өргүй байх зэрэг үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой. Хугацаа: Төсөл хэрэгжүүлэх саналыг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 16:00 цаг хүртэл битүүмжилсэн хэлбэрээр хүлээн авна.

”FIDIC 2025” ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ БАГА ХУРАЛД МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО
”FIDIC 2025” ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ БАГА ХУРАЛД МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦЛОО FIDIC Олон Улсын Гэрээ Ашиглагчдын Бага Хурал 2025 оны 12-р сарын 1-4-нд Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээ нь олон улсын хөгжлийн санхүүжилтийн байгууллагууд, инженерингийн салбарын тэргүүлэгчид, гэрээний удирдлагын мэргэжилтнүүд, хуульчид, санхүүгийн зөвлөхүүд, маргаан таслах зөвлөлийн гишүүд болон бусад салбарын экспертүүдийг нэг дор цуглуулсан дэлхийн хэмжээний чухал платформ юм. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан салбар хуралдааны үеэр барилгын гэрээний бодлого, хэрэгжилт, тендерийн шинэ чиг хандлага, маргаан шийдвэрлэх шилдэг туршлагын талаар мэдээлэл солилцож, олон улсын стандартын шинэчлэлүүдийг оролцогч талуудад танилцууллаа. Энэ удаагийн бага хуралд Монгол Улсаас “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн төлөөлөл оролцож, олон улсын гэрээний бодит чиг хандлага, сүүлийн үеийн өөрчлөлтүүдийг судлан, хот төлөвлөлт болон дэд бүтцийн төслүүдэд нутагшуулах боломжит аргачлалуудтай танилцлаа. Түүнчлэн тус арга хэмжээний үеэр Сэлбэ 20 минутын хот төслийн гэрээний зөвлөх М.Доржханд нь “2025 оны шилдэг зөвлөх” шагнал хүртсэн нь төслийн хэрэгжилтэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж буй хамтрагч байгууллагын туршлага, онол болон практикийн гүйцэтгэлийг олон улсын түвшинд өндрөөр үнэлсэн чухал амжилт боллоо. Бага хурлын оролцогчид: • FIDIC гэрээний шинэчлэл, олон улсын стандартын талаар шинэ мэдлэг эзэмшиж, • Шагналт төслүүдийн кейс судалгаанаас гэрээ хэрэгжилт, эрсдэлийн удирдлагыг сайжруулах аргачлал сурч, • DAAB форумын туршлагаар маргаан урьдчилан сэргийлэх стратеги нэвтрүүлэн, • Дэлхийн мэргэжилтнүүдтэй шууд харилцах боломжийг ашиглан хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн юм. Мөн төслийн хугацаа, өртөг, эрсдэлийг оновчтой удирдахтай холбоотой хууль эрх зүйн болон техникийн чадавхаа бэхжүүлж, олон улсын хэмжээний төслүүдийн кейс туршлага, ололт амжилт, сорилт зэргийг судалсан нь Монголын дэд бүтцийн төслүүдэд нэвтрүүлэх чухал боломжуудыг бий болголоо.

СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСЛИЙН FIDIC ГЭРЭЭНИЙ ЗӨВЛӨХ ОНЫ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ ТӨСЛИЙН FIDIC ГЭРЭЭНИЙ ЗӨВЛӨХ ОНЫ ШИЛДГЭЭР ШАЛГАРЛАА “2025 оны арванхоёрдугаар сарын 2-нд Лондон хотод FIDIC гэрээ ашиглагчдын олон улсын шагнал гардуулах ёслол боллоо. Энэ жилийн “Оны зөвлөх” номинацид Сэлбэ 20 минутын хот төслийн FIDIC, EPC гэрээний зөвлөхөөр ажилласан М.Доржханд шалгарч, дэлхийн шилдгийн эгнээнд бичигдлээ. Барилга, дэд бүтэц, инженерингийн салбарт хэрэглэгддэг хамгийн нэр хүндтэй гэрээний стандартын шагналд энэ жил дэлхийн олон орны мэргэжилтнүүд нэр дэвшиж, олон улсын шүүх, арбитрын алдартай эрхмүүд шүүгчээр ажиллажээ. FIDIC-ийн Ерөнхийлөгч Альфредо Инглетти шагнал гардуулах ёслолын үеэр “Энэ бол зөвхөн мэргэжлийн амжилт төдийгүй салбарынхаа үнэ цэнэ, шударга ёс, чанарын стандартыг дэлхийд таниулах том хувь нэмэр” хэмээн онцоллоо. 🔹FIDIC гэж юу вэ? FIDIC нь 1913 онд байгуулагдсан инженер, барилгын салбарын олон улсын жишиг гэрээний стандарт боловсруулагч юм. Дэлхийн 100 гаруй оронд FIDIC гэрээний загваруудыг ашиглаж байна. Энэхүү гэрээ нь • Эрх, үүрэг, хариуцлагыг талуудын хооронд шударга хуваарилдаг • Маргааныг түргэн, ил тод шийдвэрлэх боломж олгодог • Олон улсын банк, хөрөнгө оруулагчдын итгэлцлийн стандарт болдог давуу талтай. Сүүлийн жилүүдэд манай улсад том хэмжээний дэд бүтэц, нийтийн хөгжлийн төслүүд FIDIC стандарт руу шилжиж байгаа бөгөөд энэ нь гэрээний ил тод байдал, төслийн удирдлагын сахилга бат, маргаан багатай зохион байгуулалтыг бий болгож байна. 2025 онд Улаанбаатар хотын захиргаанаас 24 мега төслийг FIDIC-ээр хэрэгжүүлэх шийдвэр гаргаж, төр, хувийн хэвшлийн мэргэжилтнүүдийг шат дараатай сургалтад хамруулсаар байна. Сэлбэ 20 минутын хот төсөл нь Монгол Улсад FIDIC-ийг бодитоор хэрэгжүүлж буй хамгийн том жишээний нэг бөгөөд олон улсын итгэлцэлд нийцсэн гэрээний соёлыг нутагшуулахад чухал алхам хийж байгаа юм. Эх сурвалж: https://www.fidic.org/node/46429 #FIDIC2025 #Mongolia #Selbe20minCity #ProudMoment

“АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭГДҮГЭЭРТ” ЗАРЧМААР АЖИЛЛАЖ БАЙНА
“АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭГДҮГЭЭРТ” ЗАРЧМААР АЖИЛЛАЖ БАЙНА “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК нь “Аюулгүй байдал нэгдүгээрт” зарчмыг баримтлан төслийн талбайд ажиллаж буй гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудын ХАБЭА хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Арваннэгдүгээр сард Сургалтад найман гүйцэтгэгч компани болон 16 туслан гүйцэтгэгч компанийн ХАБЭА хариуцсан ажилтнууд оролцов. Төслийн хүрээнд дагаж мөрдөх ХАБЭА-н бичиг баримтыг мэргэжилтнүүдэд танилцуулж, хөдөлмөрийн эрүүл ахуй, краны аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл, “iAuditor Safety System” ашиглах заавар, байгаль орчны хамгааллын талаар мэдээлэл өгч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавин ажиллахыг уриаллаа. “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК цаашид ХАБЭА болон байгаль орчны удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, аюулгүй, хариуцлагатай бүтээн байгуулалтын орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.

ЭМГЭНЭЛ
ЭМГЭНЭЛ Доржпаламын Баярсайхан (1985-2025) Бидний эрхэм хүндэт хамтран зүтгэгч, “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн дарга Доржпаламын Баярсайхан зуурдаар таалал төгсөж, бидэнд нөхөж баршгүй гарз, хүнд уй гашуу тохиолоо. Д.Баярсайхан нь 1985 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд мэндэлж, 1993-2003 онд Нийслэлийн “Оюуны Ундраа” цогцолбор сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшин, 2003-2007 онд “Газарчин” дээд сургуульд Геологийн инженер мэргэжлээр суралцаж төгссөн юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр мэргэшиж, “Баян Хүрээ” болон “Хөдөлмөр хамгаалал хөгжлийн төв” сургалтын байгууллагуудад суралцаж, гадаад дотоодын сургалт, хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагдан, өөрийгөө байнга хөгжүүлж байсан чадварлаг инженер байлаа. Тэрбээр уул уурхай, барилга, дэд бүтцийн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр 18 жил тууштай ажиллаж байгаад 2025.04.08-ны өдрөөс эхлэн “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерээр, 2025.09.01-ний өдрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Байгууллагынхаа нэр хүнд, ажилчдын аюулгүй байдлыг хамгаалахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бидний эрхэм анд ажил мэргэжлийн ур чадвар, хариуцлага, зөв хандлагаараа хамт олныхоо итгэл хүндэтгэлийг хүлээж, залуу инженерүүдэд үлгэр дуурайл үзүүлэн ажиллаж 2025.09.05-ны өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны хүндэт жуух бичгээр шагнагдсан. Д.Баярсайханы ажилч хичээнгүй зан, хүндлэл хүлээсэн төлөв даруу төрх, хамт олондоо урам өгдөг халуун сэтгэл нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдан үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн баг хамт олон 2025 оны 11 дугаар сарын 10 Улаанбаатар хот

“Сэлбэ Сити 2025” спортын анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ Сити 2025” спортын анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК ажилчдынхаа эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжиж, хамт олны уур амьсгал, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Сэлбэ Сити 2025” спортын анхдугаар тэмцээнийг 2025 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёмбо спорт цогцолборт амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд зургаан багийн 60 гаруй ажилтан сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс, биллиард гэсэн таван төрлөөр өрсөлдөв. Тэмцээний дүнг сонирхуулбал • Цомын аварга, алтан медаль – Гүйцэтгэх захирал У.Баатар ахлагчтай “Нэгдүгээр баг” • Мөнгөн медаль – Чанарын хяналт, хөдөлмөр аюулгүй ажиллагааны газрын дарга Э.Одонтуяа ахлагчтай “Дөрөвдүгээр баг” • Хүрэл медаль – Захиргаа, бизнесийн удирдлагын газрын дарга Г.Мөнхнасан ахлагчтай “Хоёрдугаар баг” Шилдэг тамирчид • Сагсан бөмбөг – Хууль, гэрээ эрх зүйн мэргэжилтэн Б.Билгүүн • Волейбол – Чанарын хяналт, хөдөлмөр аюулгүй ажиллагааны газрын дарга Э.Одонтуяа • Биллиард – Гүйцэтгэх захирал У.Баатар • Ширээний теннис – Хяналтын инженер Б.Ууганбаяр • Дартс – Зураг төслийн инженер Э.Батдэмбэрэл нар тус тус шалгарлаа. Энэхүү спортын өдөрлөг нь хамт олны эв нэгдэл, харилцан итгэлцэл, эрүүл амьдралын соёлыг дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон бөгөөд цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөж байна.

ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИНЭ ТҮҮХ БУЮУ СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ /нийтлэл/. Дэлхий дахинд өндөр хурдны интернэт, дуунаас ч хурдан...

Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна
Сэлбэ хот хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авна Улаанбаатар хот бол жилийн 200 орчим өдөр нь хүйтэн байдаг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл юм. Нийслэл хотыг дулааны дөрвөн том станц дулаанаар хангадаг бөгөөд ачаалал нь дээд цэгтээ хүрч “шинээр баригдсан орон сууцыг халаах нөөцгүй боллоо” гэж хотын дарга хүртэл хэлж байсан удаатай. Яг ийм үед "яаж хотын дунд хот босгох вэ?" гэх асуултыг иргэд түгээмэл асууж байгаа. Тэгвэл Сэлбэ хот нь үндсэн хоёр эх үүсвэрээс дулаан хангамжаа авах юм. 📍Нэгдүгээрт 26.68 МВт хүчин чадалтай Сэлбэ дэд станц 📍Хоёрдугаарт 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа станц. Мөн энэхүү станцуудаас гадна нарны хавтан, геотерм буюу газрын гүний дулаанаар ч тодорхой хэсгийн дулааныг хангахаар судалгааны ажлууд хийгдэж байна.

Сэлбэ хотын 8,565 айл зэс хоолойгоор хэрэглээний усаа хангана.
Сэлбэ хотын 8,565 айл зэс хоолойгоор хэрэглээний усаа хангана. Зэс хоолойгоор хийсэн усны шугам хамгийн сайн, эрүүл, баталгаатай гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг. Учир нь нян, вирусийн эсрэг хамгийн хүчирхэг үйлчилгээтэй элемент бол зэс юм. Герман, Австри, Швейцар зэрэг улсууд зэс хоолойг 1950-аад оноос хойш өргөн хэрэглэж, стандарт тогтоон усанд агуулагдах зэсийн хэмжээг ч нарийн тодорхойлжээ. Мөн хамгийн тод жишээ болох Швед улс 1930-аад оноос эхлэн ундны усны дотоод шугам хоолойд зэсийг өргөнөөр ашиглаж эхэлсэн. Зэсийн бат бөх чанар, зэврэлтэд тэсвэртэй байдал нь тухайн үед хамгийн найдвартай сонголт байсан гэдэг. Түүнчлэн ундны усны хүчиллэг, шүлтлэг байдал нь зэсийн агууламжтай урвалд орох чанарыг ч нарийн тооцож тохируулсан байдаг. Харин Ази тивийн хувьд өндөр зэрэглэлийн барилга, зочид буудал, эмнэлэгт л түлхүү хэрэглэдэг байна. Учир нь өртөг өндөр, нарийн ур чадвартай мэргэжилтнүүд шаардагддаг зэрэг шалтгаанууд нөлөөлдөг байжээ. Зэс хоолой нь уян хатан чанартай, зэврэлтэд тэсвэртэй, дахин боловсруулагдах боломжтой бөгөөд гайхалтай дулаан, цахилгаан дамжуулагч юм. Цаашлаад 50–100 жил хүртэл ашиглах боломжтой, нян, биологийн хальс (biofilm) тогтох магадлал маш бага, засвар үйлчилгээний зардал багатай, дахин боловсруулалт хийх бүрэн боломжтой, байгальд ээлтэй гэх мэт давуу талтай. Тэгвэл Монгол улсад анх удаа хамгийн олон айлыг зэс хоолойгоор холбох ажлыг Сэлбэ 20 минут хот корпорац ХХК эхлүүлж байна. Сэлбэ хотын 113 блок орон сууцны ундны усыг зэс хоолойгоор дамжуулснаар бактеригүй, урт хугацааны эдэлгээтэй, эрүүл мэндэд огт сөрөг нөлөөгүй хэрэглээг бий болгох юм. Монгол улс 2022 оны хагас жилийн судалгаагаар 30 орчим орд, 200 гаруй илрэл бүхий 61.4 сая тонн зэсийн металл нөөц бүртгэгдсэн байдаг. Зэсийн томоохон нөөц бүхий ордуудаас ердөө нэгийг жишээ татахад Эрдэнэт үйлдвэрийн зэсийн хүдрийн нөөц нь 3.39 тэрбум тонн бөгөөд 55 жил ашиглах боломжтой гэдэг. Энэхүү нөөцийг хот төлөвлөлтийн шинэ чиг хандлага бүхий бүтээн байгуулалтад ашиглаж, зөв зохистой хэрэглэснээр ундны усны шугам сүлжээг бүрэн хангаад зогсохгүй эх орныхоо баялгийг дотооддоо үлдээх бүрэн боломжтой юм.

"Сэлбэ 20 минутын хот" төслийн дараагийн ээлжийн 67 блок орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, газар хөндөх...
"Сэлбэ 20 минутын хот" төслийн дараагийн ээлжийн 67 блок орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, газар хөндөх ёслолыг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул, ИТХ-ын дарга Т.Уламбаяр, Сэлбэ 20 минут хот корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар болон гүйцэтгэгч компаниудын удирдлага, инженер техникийн албаны төлөөлөл оролцлоо. Орон сууцжуулах төслийн сүүлийн багц тендерт: Багц 3.1-т China construction 5th engineering Bureau, Багц 3.2-т Моринсувд ХХК Багц 3.3-т Нутгийн буян ХХК Багц 4.1-т Монкон констракшн ХХК Багц 4.2-т Професионалстрой компани тус тус шалгарсан билээ.
Хөгжилд дэвшилд хамтдаа тэмүүлэх Сэлбэ 20 минутын хот.
Хөгжилд дэвшилд хамтдаа тэмүүлэх Сэлбэ 20 минутын хот. Монгол Улсад орчин цагийн Барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Хувийн хэвшилтэй хамтран олон нийтийн бүсэд бүтээн байгуулалт эхлүүлнэ”
Хувийн хэвшилтэй хамтран олон нийтийн бүсэд бүтээн байгуулалт эхлүүлнэ” Сэлбэ “20 минутын хот” төслийн хүрээнд хамтран ажиллах аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан санал солилцох уулзалт 2025.08.25-ны өдөр зохион байгууллаа Тус үйл ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай нээж, Сэлбэ “20 минутын хот” корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар төслийн ерөнхий танилцуулгыг хийлээ Төслийн хүрээнд 40 га талбайд 27 нэгж талбарт чиглэсэн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон инновацын шийдлээр дэмжихээр төлөвлөж байгаа нь эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлж, хот байгуулалтын хөгжлийг шинэ түвшинд хүргэх зорилготой юм. Уулзалтад барилгын салбар, банк санхүү болон бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцож, нээлттэй санал солилцлоо.

У.БААТАР: ТӨСЛИЙН ХАМГИЙН ЧУХАЛ АЖИЛ БОЛ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЮМ
У.БААТАР: ТӨСЛИЙН ХАМГИЙН ЧУХАЛ АЖИЛ БОЛ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЮМ Сэлбэ 20 минут хот корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар (2025.08.19) төслийн талбайд ажиллаа. Энэ үеэр төслийн багц 1,2-ын ажлын явцтай танилцаж дараах мэдээллийг өгсөн юм. -Сэлбэ хот төслийн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Эхний багц болох 46 блок барилгын бэлтгэл ажил бүрэн хангагдсан, суурийн ажил эхэлж угсралтын ажлууд энэ долоо хоногт эхлээд цутгалтын ажлууд явагдаж байна. Мөн үлдсэн таван багц тендерийн сонгон шалгаруулалтын процесс үргэлжилж байгаа. Уг шалгаруулалтад гадна, дотоодын 34 компани саналаа ирүүлсэн. Сонгон шалгаруулалт дууссанаар ирэх есдүгээр сар гэхэд бүтээн байгуулалтын ажлыг 100 хувь эхлүүлнэ гэж төлөвлөж байна. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний томоохон ажлууд эхэлснээс гадна нийгмийн сүлжээ буюу сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг 2026 оноос эхлүүлэхээр төлөвлөсөн. Улмаар улсын төсөвт суух саналуудыг хүргүүлсэн. Энэ төслийн хүрээнд эхлүүлэхээр төлөвлөж байгаа хамгийн чухал ажил бол төр, хувийн хэвшил хамтарч “хувийн хэвшлийн бүсэд” бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм. Хувийн хэвшлийн бүс нь нийт 40 га талбай буюу 27 нэгж талбарт хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийн тусламжтайгаар бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан. Наймдугаар сарын 25-нд албан ёсны уулзалтуудаа эхлэхээр төлөвлөж байна.

"Сэлбэ хорин минутын хот" төв зам дагуу нийт 6 эгнээ замтай байх ба 4 эгнээ авто машины зам, 2 эгнээ LRT-н тусгай зам...
"Сэлбэ хорин минутын хот" төв зам дагуу нийт 6 эгнээ замтай байх ба 4 эгнээ авто машины зам, 2 эгнээ LRT-н тусгай замтай байхаар төлөвлөгдсөн юм
У.БААТАР: ТӨСЛИЙН ХАМГИЙН ЧУХАЛ АЖИЛ БОЛ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЮМ
У.БААТАР: ТӨСЛИЙН ХАМГИЙН ЧУХАЛ АЖИЛ БОЛ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЮМ Сэлбэ 20 минут хот корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар (2025.08.19) төслийн талбайд ажиллаа. Энэ үеэр төслийн багц 1,2-ын ажлын явцтай танилцаж дараах мэдээллийг өгсөн юм.

Өнөөдөр /2025.08.07/-ийн байдлаар "Сэлбэ 20 минут хот корпорац"-ийн ажлын явц хуваарийн дагуу явагдаж байна.
Өнөөдөр /2025.08.07/-ийн байдлаар "Сэлбэ 20 минут хот корпорац"-ийн ажлын явц хуваарийн дагуу явагдаж байна. Багц 1 Суурийн ухлагын ажил, камержуулалт Багц 2 Түр сууц угсрах ажил болон газар чөлөөлөлт буулгалт, ачилтын ажил аюулгүй үйл ажиллагааны заавар, зааварчилгааг ханган хэвийн үргэлжилж байна. Сэлбэ хот газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн Чингэлтэй дүүргийн 18-р хорооны барилгын карказыг буулгах, цэвэрлэх, тээвэрлэх ажлыг "Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.

📍Сэлбэ хот газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн Чингэлтэй дүүргийн 18-р хорооны барилгын карказыг буулгах, цэвэрлэх,...
📍Сэлбэ хот газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртсөн Чингэлтэй дүүргийн 18-р хорооны барилгын карказыг буулгах, цэвэрлэх, тээвэрлэх ажлыг "Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" ОНӨААТҮГ гүйцэтгэж байна. 📍Нийтийн зам талбайг цэвэр байлгахын тулд барилгын талбайн хашаанаас гарч буй техникийн дугуйг цэвэрлэж хөдөлгөөнд оруулах ажил хийгдэж мөн замын зохицуулагч ажиллаж байна. 📍Түр сууц байрлуулах ажил болон газар шорооны ажил хэвийн үргэлжилж байна.

🚫 Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах ажил явагдаж байна.
🚫 Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт, зөвшөөрөлгүй барилгыг албадан буулгах ажил явагдаж байна. ✔️ Нийслэлийн засаг даргын захирамжаар Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ зөвшөөрөлгүй барилгын бетон карказыг буулгах, цэвэрлэх, тээвэрлэх, дахин боловсруулах ажил зохих дүрэм журмын дагуу, ХАБ-ийг ханган ажиллаж байна. 7-10 хоногт бүрэн буулгаж, тээвэрлэж, цэвэрлэж дуусгана!
















