
"Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн төслийн удирдлагын баг бүтээн байгуулалтын чанар, гүйцэтгэлийг батлагдсан графикийн дагуу явуулах зорилгоор долоо хоног бүр гүйцэтгэгч байгууллагуудтай тогтмол процессийн хурал хийж байна. 2026 оны 03-р сарын 17-ны өдөр болсон ээлжит хурлаар ажлын явцыг дүгнэж, ирэх долоо хоногийн нарийвчилсан төлөвлөгөөг баталлаа.
Төслийн эхний ээлжийн блокуудын барилга угсралтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Энэ долоо хоногийн байдлаар дараах гол ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж дууслаа:
• Ус тусгаарлалт ба цэвэрлэгээ: Зоорийн давхрын ус тусгаарлах болон талбайн цэвэрлэгээний ажил бүрэн дууссан.
• Цахилгаан газардуулга: Барилгын цахилгааны аюулгүй байдлыг хангах газардуулгын ажил амжилттай хийгдлээ.
Эдгээр ажлууд дууссанаар барилгын үндсэн бүтээц дээшлэх, каркас угсралтын ажил эхлэх суурь нөхцөл бүрэн бүрдэж байгааг инженерүүд онцоллоо.
Бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах үүднээс материалын татан авалтыг шат дараатайгаар гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар:
• Барилгын үндсэн хийцэд ашиглагдах арматур, бетон болон дулаалгын материалын татан авалт хуваарийн дагуу үргэлжилж байна.
• Ирэх саруудын ажлын ачааллыг тооцон шаардлагатай материалын нөөц бүрдүүлэлтийг хийж эхлээд байна.
Төслийн цар хүрээ тэлж байгаатай холбогдуулан инженер техникийн ажилтнуудын (ИТА) нөөцийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Талбай дээрх хяналт болон зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор ИТА нарын ажлын хуваарилалтыг шинэчлэн шийдвэрлэв.
Бид ирээдүйн хотын бүтээн байгуулалтыг чанар стандарт, батлагдсан графикийн дагуу гүйцэтгэж, явцын мэдээллийг иргэд, олон нийтэд долоо хоног бүр нээлттэй хүргэж байх болно.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК














