Нээлттэй ажлын байр

Сэлбэ хорин минутын хот корпорац ХХК-д зарлагдсан ажлын байруудын дэлгэрэнгүй мэдээллийг доорх жагсаалтаас харна уу.

Ажлын байр

ХЯНАЛТЫН ИНЖЕНЕР /БАРИЛГА БҮТЭЭЦ/

"Сэлбэ хорин минутын хот корпорац" ХХК нь мега төслийн талбайд барилга угсралтын чанар, техникийн хяналтыг мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх туршлагатай Техникийн хяналтын инженер сонгон шалгаруулж авна.

Нээлттэй орон тоо: 1Эхлэх огноо: 2026.10.16Дуусах огноо: 2026.10.30
Дэлгэрэнгүй ▾

Үндсэн үүрэг

  • Зураг төсөл, техникийн тодорхойлолтыг судалж, зөрүү илэрвэл TQ / RFI-ийн төсөл бэлтгэх
  • Гүйцэтгэгчийн ажлын аргачлал (method statement), ITP-г хянаж санал өгөх, hold / witness point тодорхойлох
  • Талбайд өдөр тутам хяналт хийж, өдрийн тэмдэглэл хөтлөх, фото баримтжуулах
  • Ирсэн материал, тоног төхөөрөмжийг сертификат, тохирлын гэрчилгээтэй тулган шалгах
  • Далд ажил, завсрын шатны ажилд үзлэг хийж, далд ажлын актыг баталгаажуулах
  • Зөрчил илэрвэл талбайн зааварчилгаа, үл нийцлийн бичиг баримт боловсруулах, залруулгыг шалган хаах
  • ХАБЭА-н шаардлагын хэрэгжилтэд хяналт тавьж, аюултай нөхцөлд ажлыг түр зогсоох санал гаргах
  • Гүйцэтгэлийн акт, хэмжилтийн мэдээллийг талбайн бодит гүйцэтгэлтэй тулган баталгаажуулж, тоо хэмжээний инженерт хүргэх
  • Ажлын явц, хоцрогдлыг өдөр, долоо хоногоор тайлагнах
  • Гүйцэтгэлийн баримт бичгийн иж бүрдлийг бүрэн хангуулах
  • Зохиогчийн хяналт, лабораторийн шинжилгээ, шалгалтад оролцох
  • Туршилт, ашиглалтад оруулах, улсын комиссын ажилд оролцох
  • Тэнхлэг, өндрийн тэмдэглэгээг геодезийн хэмжилттэй тулган шалгах
  • Арматур, хэв, pre-pour шалгалт, бетон хольцын хүлээн авалт, дээж авалт, арчилгааг хянах
  • Төмөр болон угсармал бүтээцийн угсралт, гагнуур, боолтон холболт, хазайлтыг хянах
  • Өрлөг, дулаалга, ус чийгийн хамгаалалт, дээвэр, фасад, дотор заслын ажлыг хянах
  • Багийн болон хэлтэс хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах
  • Тавигдах шаардлага:
  • Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
  • Барилгын инженер / Барилга, бүтээцийн инженер / Иргэний болон дэд бүтцийн инженер мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх
  • Барилгын угсралт эсвэл барилгын техникийн хяналтын чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан байх
  • Зураг төсөл, техникийн тодорхойлолт, ITP уншиж ойлгох чадвартай
  • Бетон, арматур, төмөр бүтээцийн хяналт, хээрийн сорилын аргачлал мэддэг байх
  • Гүйцэтгэгчээс хараат бус, шударга, ашиг сонирхлын зөрчилгүй байх

Тавигдах шаардлага

  • Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжил: Барилгын инженер / Барилга, бүтээцийн инженер / Иргэний болон дэд бүтцийн инженер;
  • Мэргэшил: Инженер;
  • Зураг төсөл, техникийн тодорхойлолт, ITP-г уншиж ойлгох;
  • AutoCAD, MS Office программ дээр чөлөөтэй ажиллах;
  • Акт, протокол, үл нийцэл, техникийн албан бичиг боловсруулах чадвартай;
  • Бетон, арматур, төмөр бүтээцийн хяналт, хээрийн сорилын аргачлалыг мэддэг;
  • Хэмжилтийн багаж (нивелир, склерометр, нягтралын сорилын багаж) ашиглаж чаддаг;
  • Мэргэжлийн мэдлэг: төмөр бетон бүтээц (арматурын диаметр, алхам, хамгаалах үе, залгаас, бетоны ангилал, суулт, дээж, арчилгаа, керн өрөмдлөг), төмөр бүтээцийн угсралт ба NDT, газар шороо ба суурийн хүлээн авалт, өрлөг/дулаалга/дээвэр/фасадын технологи, өвлийн ажлын БНбД;
  • Хувь хүний чанар: гүйцэтгэгчээс хараат бус, шударга, ашиг сонирхлын зөрчилгүй; нарийвчлалтай баримтжуулдаг; багаар ажиллах чадвартай; ХАБЭА-г эрхэмлэдэг; байгууллагын нууц хадгалдаг.

Давуу тал

  • Мэргэшсэн инженерийн зэрэгтэй байх
  • Барилгын техникийн хяналт хэрэгжүүлэх эрхийн гэрчилгээтэй байх
  • Англи хэлээр техникийн баримт бичиг уншиж судлах чадвартай байх

Нэмэлт ур чадвар

  • AutoCAD, MS Office программ дээр чөлөөтэй ажиллах
  • Акт, протокол, үл нийцэл, техникийн албан бичиг боловсруулах
  • Хэмжилтийн багаж (нивелир, склерометр, нягтралын сорилын багаж) ашиглах
  • Нарийвчлалтай баримтжуулах, багаар ажиллах чадвартай байх
Ажлын байр

ТОО ХЭМЖЭЭНИЙ ИНЖЕНЕР

Барилгын инженер, геодези, менежмент чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй. AutoCAD, Excel, SketchUp программ дээр ажилладаг, холбогдох салбарт ажилласан туршлагатай тоо хэмжээний инженер урьж байна.

Нээлттэй орон тоо: 1Эхлэх огноо: 2026.10.14Дуусах огноо: 2026.10.25
Дэлгэрэнгүй ▾

Үндсэн үүрэг

  • Барилгын ажлын тоо хэмжээг тооцох, хэмжих, шинжлэх,
  • Тоо хэмжээний эрсдэлийг илрүүлж мэдээлэх,
  • Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн тоо хэмжээнд хяналт тавьж, баримтжуулах,
  • Тоо хэмжээний мэдээ, тайланг чанартай бэлтгэх,

Тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй,
  • Барилгын инженер, Геодези, хэмжилзүй, Барилгын менежмент зэрэг мэргэжилтэй,
  • Барилга, дэд бүтцийн тоо хэмжээ, хэмжилт, гүйцэтгэлийн хяналт, захиалагч, хяналтын инженер эсвэл гүйцэтгэгчийн төсөвчин, тоо хэмжээний инженерээр ажилласан туршлагатай байх
  • Барилга угсралтын технологи, зураг төсөл, тоо хэмжээний талаар мэдлэгтэй байх

Давуу тал

  • Хэмжилтийн багажаар хэмжилт хийх туршлагатай бол давуу тал болно.

Нэмэлт ур чадвар

  • Autocad, MS Office (Excel), Sketchup программ дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх,
  • Барилгын зураг бүрэн уншдаг байх,
Ажлын байр

ДУЛААНЫ ИНЖЕНЕР

Дулаан хангамж, дулааны шугам сүлжээний угсралт, туршилт, тохируулгын ажлын чанар, стандартад хяналт тавих 3–5 жилийн туршлагатай дулааны инженерийг ажилд урьж байна.

Нээлттэй орон тоо: 1Эхлэх огноо: 2026.10.07Дуусах огноо: 2026.10.21
Дэлгэрэнгүй ▾

Үндсэн үүрэг

  • Дулаан хангамж, шугам сүлжээний угсралтад ашиглагдаж буй тоног төхөөрөмж, материалын чанар, стандартын шаардлагад захиалагчийн хяналт тавих.
  • Дулааны шугам сүлжээний угсралт, гидравлик туршилт болон тохируулгын ажлыг батлагдсан зураг төсөл, норм, стандартын дагуу гүйцэтгэж буйд хяналт тавих.
  • Зураг төсөл, тооцоолол болон техникийн баримт бичигт анализ хийж, чанарын зөрчлийг газар дээр нь илрүүлэн мэргэжлийн түвшинд шийдвэрлэх.
  • Чанарын хяналтын актуудыг баталгаажуулах, тайлан боловсруулах, мэргэжлийн болон оффисын программ ашиглан багаар хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Дулааны инженер, сантехникийн инженер чиглэлээр дээд боловсролтой.
  • Мэргэжлээрээ 3–5 жил ажилласан туршлагатай.

Давуу тал

  • Захиалагчийн хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Нэмэлт ур чадвар

  • Дулааны инженерчлэлийн тооцоо, дулааны шугам сүлжээ болон тоног төхөөрөмжийн схемийг чөлөөтэй унших, техникийн шийдэлд мэргэжлийн дүгнэлт гаргах чадвартай.
  • Барилга, дулаан хангамжийн салбарын MNS стандарт, барилгын норм ба дүрэм (БНбД)-ийн мэдлэгтэй, практикт хэрэгжүүлэх чадвартай.
  • Мэргэжлийн (AutoCAD, тооцооны программ г.м) болон MS Office программмуудыг эзэмшсэн байх.
  • Зарчимч, хариуцлагатай, шаардлага тавих болон шийдвэр гаргах чадвартай, багаар ажиллах ба харилцааны ур чадвартай.
Ажлын байр

ЦАХИЛГААНЫ АВТОМАТЖУУЛАЛТЫН ИНЖЕНЕР

Барилгын автоматжуулалт, BMS болон хяналт удирдан чиглүүлэх систем, тоног төхөөрөмжийн угсралт, чанарын шаардлагад хяналт тавих 3–5 жилийн ажлын туршлагатай цахилгааны автоматжуулалтын инженер таныг ажилд урьж байна.

Нээлттэй орон тоо: 1Эхлэх огноо: 2026.10.07Дуусах огноо: 2026.10.21
Дэлгэрэнгүй ▾

Үндсэн үүрэг

  • Барилгын цахилгаан, автоматжуулалт, BMS болон хяналт удирдан чиглүүлэх системийн угсралт, тохируулгад захиалагчийн хяналт тавих
  • Ашиглагдаж буй тоног төхөөрөмж, материалын чанар, стандартын шаардлагад шалгалт хийж баталгаажуулах
  • Схем зураг, техникийн шийдэлд аналитик дүгнэлт хийж, чанарын зөрчлийг газар дээр нь илрүүлэн шийдвэрлэх

Тавигдах шаардлага

  • Цахилгааны инженер, автоматикийн инженер эсвэл холбогдох чиглэлээр дээд боловсролтой
  • Мэргэжлээрээ 3–5 жил ажилласан туршлагатай
  • Барилгын автоматжуулалт, BMS болон хяналт удирдан чиглүүлэх системийн төсөлд ажиллаж байсан туршлагатай

Давуу тал

  • Захиалагчийн хяналтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Нэмэлт ур чадвар

  • Мэргэжлийн болон оффисын программмуудыг эзэмшсэн байх
  • Ажилд зарчимч, хариуцлагатай, багаар хамтран ажиллах чадвартай
Ажлын байр

БАРИЛГЫН ИНЖЕНЕР

Барилгын угсралт ба чанарын хяналт хариуцах барилгын инженер таныг ажилд урьж байна.

Нээлттэй орон тоо: 1Эхлэх огноо: 2026.10.07Дуусах огноо: 2026.10.21
Дэлгэрэнгүй ▾

Үндсэн үүрэг

  • Барилга угсралтад ашиглагдаж буй материал чанар, стандартын шаардлага хангаж буй эсэхийг шалгах, сорилт туршилтын үр дүнд хяналт тавих.
  • Барилга угсралтын ажил батлагдсан зураг төсөл, техникийн даалгавар, норм ба стандартын дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих, зөрчлийг арилгахыг шаардах.
  • Барилгын ажлын чанар, техникийн гүйцэтгэлд мэргэжлийн түвшинд дүгнэлт хийх, үүссэн асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авах.
  • Чанарын хяналттай холбоотой актуудыг баталгаажуулах, тайлан боловсруулах, мэргэжлийн программ ашиглан удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангаж багаар хамтран ажиллах.

Тавигдах шаардлага

  • Барилгын инженер мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн.
  • Мэргэжлээрээ 3–5 жил ажилласан туршлагатай.
  • Иргэний болон олон нийтийн барилга угсралтын төсөлд ажилласан туршлагатай.

Давуу тал

  • Захиалагчийн чанар, хяналтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Нэмэлт ур чадвар

  • Барилгын материал, стандартын шаардлага болон гүйцэтгэлийн чанарт анализ хийх, дүгнэлт гаргах
  • Чанарын зөрчил, техникийн асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэх
  • Мэргэжлийн (AutoCAD гэх мэт) болон оффисын программмууд дээр чөлөөтэй ажиллах
  • Ерөнхий болон хувь хүний ур чадвар:
  • Ажилд хариуцлагатай, зарчимч, зөв хандлагатай байх
  • Багаар хамтран ажиллах болон харилцааны өндөр чадвартай байх
  • Шаардлага тавих, шийдвэр гаргах ур чадвартай байх

Авлигын шуурхай утас: 11-10