Холбоо барих

Утас
77002078
Хаяг
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, А.Амарын гудамж, Соёлын Төв Өргөө, Г корпус 1 давхар 12 тоот
Авлигын шуурхай утас
11-10

Түгээмэл асуултууд

Оршин суугчдын газар чөлөөлөлт хэрхэн явагдах вэ?

Газар чөлөөлөлт нь хуулийн дагуу гэрээний үндсэн дээр, иргэдийн санал бодлыг харгалзан шат дараатайгаар хэрэгжих бөгөөд нөхөн олговор, шилжүүлэн суурьшуулах зэрэг хувилбаруудаар шийдэгдэнэ.

Орон сууцны нөхөн олговор, шинэ байранд орох боломж хэрхэн шийдэгдэх вэ?

Төслийн хүрээнд нөхөн олговрын хоёр хувилбар санал болгож байгаа. Үүнд: зах зээлийн үнэлгээнд тулгуурласан мөнгөн нөхөн олговор эсвэл шинэ баригдах орон сууцанд захиалгаар нүүж орох боломж багтсан.

Захиалга яаж өгөх вэ?

Борлуулалт хараахан эхлээгүй байна. Энэ ондоо багтаан борлуулалт эхлэх бөгөөд мэдээллийг нээлттэйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хүргэх болно.

Хувийн өмчийн газрыг хэрхэн үнэлж, шилжүүлэх вэ?

Газрын үнэлгээг үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн үнэлгээний компаниар хийлгэн, өмчлөгчтэй хэлэлцээр хийсний үндсэн дээр шилжүүлнэ. Үнэлгээ нь газрын байршил, дэд бүтэц, зах зээлийн нөхцөл байдлыг харгалздаг.

Орон сууцны үнэ, хямд өртөгтэй байраар хангах бодлого бий юу?

Тийм. Сэлбэ дэд хот төсөл нь гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төсөл учраас зорилтот бүлгийг хэрэглэгч нарт тохирсон шийдлийг санал болгох юм.