
Бидний тухай
Сэлбэ хорин минутын хот корпорац ХХК
“Бид амьдралын чанарыг бүтээнэ.”
- Төслийн талбай
- 158 га
- Блок барилга
- 113
- Ногоон байгууламж
- 36%
- ДНБ-д нэмэлт өгөөж
- 2.5 их наяд ₮
Алсын хараа
Сэлбэ ухаалаг хот төсөл нь хот төлөвлөлтийн шинэ үеийн загварыг тодорхойлох, иргэн бүрийн өдөр тутмын хэрэгцээг 20 минутын дотор хүртээмжтэй, ухаалаг, тогтвортой орчинд шийдвэрлэх боломжийг бүрдүүлсэн, амьдрахад таатай иж бүрэн хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх зорилготой.
Энэхүү алсын хараа нь нийслэлийн төвлөрлийг сааруулах, ногоон хөгжил, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэсний бодлоготой уялдсан, олон улсын шилдэг туршлага, инновацын шийдлүүдийг шингээсэн бүтээн байгуулалт болно.

Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар
“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК
Захирлын мэндчилгээ
Эрхэм танд энэ өдрийн мэнд хүргэе.
Сэлбэ ухаалаг хот төсөл нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжилд бодит хувь нэмэр оруулах, орчин үеийн дэд бүтцэд суурилсан, ухаалаг шийдэл бүхий шинэ амьдралын хэв маягийг бий болгох зорилготой билээ. Бид энэхүү бүтээн байгуулалтаар дамжуулан зөвхөн орон сууц бус харин амьдралын чанар, ирээдүйд чиглэсэн суурьшлын бүсийг цогцлоож байна.
Манай хамт олон нийгмийн хэрэгцээ, орчны бохирдол, авто замын ачааллыг бууруулах цогц төлөвлөлтөөр олон улсын жишигт нийцсэн шинэ хандлагыг тодорхойлохоор зорьж байна.
Таны амьдралын чанарыг дээшлүүлж, тогтвортой, эрүүл амьдрах хэв маягт хөтлөх манай төсөлтэй хамтран ажиллаж, ирээдүйг хамтдаа бүтээхийг урьж байна.
Стратеги
Үйл ажиллагааны стратегийн зорилт
- 01
Төвлөрлийг сааруулах, тэнцвэртэй хөгжил
Улаанбаатарын “нэг төвт” бүтцээс “олон төвт” хотын хөгжлийн загварт шилжих замаар байнгын ажлын байр бий болгож, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн таатай орчныг бүрдүүлнэ. Ингэснээр нийгмийн үйлчилгээний төвлөрөл олон бүсэд тархаж, нийслэлийн тогтвортой, уялдаа холбоотой хөгжилд хувь нэмэр оруулна.
- 02
Орчин үеийн ногоон дэд бүтэц, хот байгуулалт
Олон улсын архитектурын чиг хандлага болон тогтвортой барилгажилтын зарчмуудад нийцсэн 113 блок барилга бүхий сургууль, цэцэрлэг, төрийн үйлчилгээ, оффис, үйлчилгээний барилга байгууламжуудыг төлөвлөн, нийт талбайн 36%-ийг ногоон байгууламж болгон тохижуулна.
- 03
Байгаль орчны бохирдлыг бууруулах
Сэлбэ хотын хүрээнд 15,600 яндан, 12,000 нүхэн жорлонг бүрэн устган, хөрс, агаарын бохирдлыг 6% бууруулж, авто машины хөдөлгөөний ачааллыг багасгана. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг оруулах бодит хувь нэмэр болно.
Чиг үүрэг
Үндсэн чиг үүрэг
- 1Нийтийн эдэлбэр газрыг дахин зохион байгуулах, шинэ төлөвлөлтөөр хөгжүүлэх
- 2Ашиглалтын шаардлага хангахгүй, хуучин барилгуудыг буулган, дахин барих
- 3Шинэ суурьшлын бүс байгуулж, дэд бүтцийн иж бүрэн угсралт, инженерийн шугам сүлжээг шийдвэрлэх
- 4Орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх
Үр нөлөө
Эдийн засгийн үр ашиг
- Төслийн хэрэгжилтээр Монгол Улсын ДНБ-д 2.5 их наяд төгрөгийн нэмэлт өгөөж бий болох урьдчилсан тооцоо гарсан.
- Барилга угсралт, үйлчилгээ, худалдаа, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбаруудын хүрээнд огцом хэмжээний шууд болон дам ажлын байр шинээр бий болно.
- Залуучууд болон орон нутгийн иргэдийг хамруулах замаар нийгмийн оролцоог нэмэгдүүлнэ.
Хөрөнгө оруулагчдад
Бизнес эрхлэгчдийн шинэ боломж
Сэлбэ 20 Минутын Хот төслийн хүрээнд дэд бүтэц бүрэн шийдэгдсэн, газар чөлөөлөлт хийгдсэн 26 бүсэд хуваагдсан нийт 41.1 га талбайд дараах чиглэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд Монгол болон Гадаадын бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана.
Олон нийтийн бүс үзэх- Худалдаа, үйлчилгээний төвүүд
- Сүлжээ дэлгүүр, франчайз брэндүүд
- Ресторан, кафе, зоогийн газар
- Фитнес клуб, спорт цогцолбор
- Оффис, бизнесийн цогцолборууд
- Кино театр, энтертайнмент үйлчилгээ
- Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан уян хатан түрээс, хөнгөлөлттэй нөхцөлүүд бий болно
- Амины орон сууц, хаус хороолол
Удирдлага
Төлөөлөн удирдах зөвлөл
- М
Б. Мөнхбат
ТУЗ-ийн дарга
- Б
Т. Батцогт
ТУЗ-ийн дарга
- М
Н. Мандуул
ТУЗ-ийн гишүүн
- З
О. Зундуйдорж
ТУЗ-ийн гишүүн
- С
Б. Сүхбаатар
ТУЗ-ийн гишүүн

Хаяг байршил
Чингэлтэй дүүргийн 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд хэрэгжиж байгаа СЭЛБЭ хорин минутын хот төсөл.
