9 ДҮГЭЭР САРЫН ХАБЭАБО-НЫ ШИЛДЭГ БАГААР "НУТГИЙН БУЯН ГРУПП" ШАЛГАРЛАА
Нийтэлсэн:

"Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд туслан гүйцэтгэгч байгууллагуудын есүгээр сарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны (ХАБЭАБО) ажлын гүйцэтгэл, хэрэгжилтийг дүгнэж, шилдэг багийг тодрууллаа.
Энэхүү үнэлгээгээр "Нутгийн Буян Групп" ХХК есдүгээр сарын ХАБЭАБО-ны ажлын гүйцэтгэлд идэвх санаачилгатай оролцож, аюулгүй ажиллагааны стандартыг тэргүүлэн ажилласан тул шилжин явах цомыг гардан авсан юм.
"Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн ХАБЭАБО-ны хэлтсийн дарга А.Батдэлгэр:
"Бид туслан гүйцэтгэх компаниудаа есдүгээр сарын байдлаар дүгнэхэд 'Нутгийн Буян Групп' ХХК шилдгээр шалгарлаа. Тус компани аюулгүй ажиллагааг тэргүүлэн ажилласан тул шилжин авах цом гардаж байна.
Түүнчлэн бид барилгын үе шатны ажилтай холбоотой хяналтуудыг шат дараатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 10 дугаар сард хүйтний үеийн зогсолттой холбоотой угтах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна."
"Нутгийн Буян Групп" ХХК-ийн ХАБ-ын инженер Д.Жононбаатар:
"Манай компани есдүгээр сарын үнэлгээний хурлаар бусдыгаа тэргүүллээ. Цаашдаа энэхүү амжилт, үнэлгээгээ алдахгүй ажиллах болно. Манай компанийн үндсэн уриа бол '"Аюулгүй ажиллагаа - Амжилтын үндэс'" . Нийт хамт олон болон бусад багцынхандаа амжилт хүсье"
"Сэлбэ ухаалаг хот" төслийн бүтээн байгуулалтын талбарт аюулгүй ажиллагааны стандартыг чанд мөрдүүлж, эрсдэлгүй орчинг бүрдүүлэн ажиллаж буй инженер, техникийн ажилчид болон нийт хамт олонд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.



