НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Б.ПҮРЭВДАГВА СЭЛБЭ УХААЛАГ ХОТЫН ГҮЙЦЭТГЭГЧ НАРТАЙ УУЛЗЛАА
Нийтэлсэн:

Сэлбэ ухаалаг хот төслийн ерөнхий болон туслан гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, бүтээн байгуулалтын ажлын явц, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар төслийн талбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын үе шатууд, гүйцэтгэгч компаниудын уялдаа холбоо болон графикт хугацааны дагуу гүйцэтгэлийг хангах талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн удирдлагуудын зүгээс төслийн бүх үе шатанд ажил хэрэгчээр хамтран ажиллаж, Сэлбэ ухаалаг хот төслийг төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Өнөөдрийн байдлаар Сэлбэ ухаалаг хотын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хуваарийн дагуу хэвийн үргэлжилж байна.



