
“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК нь “Аюулгүй байдал нэгдүгээрт” зарчмыг баримтлан төслийн талбайд ажиллаж буй гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниудын ХАБЭА хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Арваннэгдүгээр сард
Сургалтад найман гүйцэтгэгч компани болон 16 туслан гүйцэтгэгч компанийн ХАБЭА хариуцсан ажилтнууд оролцов.
Төслийн хүрээнд дагаж мөрдөх ХАБЭА-н бичиг баримтыг мэргэжилтнүүдэд танилцуулж, хөдөлмөрийн эрүүл ахуй, краны аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын бүртгэл, “iAuditor Safety System” ашиглах заавар, байгаль орчны хамгааллын талаар мэдээлэл өгч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэгдүгээрт тавин ажиллахыг уриаллаа.
“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК цаашид ХАБЭА болон байгаль орчны удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлж, аюулгүй, хариуцлагатай бүтээн байгуулалтын орчныг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.





