СЭЛБЭ ДЭД ТӨВ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “АЖИЛД УРЬЖ БАЙНА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Нийтэлсэн:

Улаанбаатар хотын шинэ өнгө төрх болох “Сэлбэ дэд төв орон сууцжуулах төсөл”-ийн ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд нэгдэж, нээлттэй ажлын байрны нэгдсэн өдөрлөгийг 2026 оны 03-р сарын 13-ны Баасан гарагт амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвд болсон тус өдөрлөгт төслийн гүйцэтгэгч найман компани барилга, инженерчлэл, техник болон туслах ажил үйлчилгээний чиглэлээр нийт 268 нээлттэй ажлын байрыг зарлаж, иргэдийг хүлээн авч уулзсан юм.
Өдөрлөгийн үеэр иргэд ажил олгогч компаниудын хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй шууд ярилцлага хийж, сонирхсон ажлын байрандаа бүртгүүллээ. Төвлөрсөн бүртгэлийн үр дүнд:
• Нийт 213 иргэн гараар анкет бөглөж,
• 10 иргэн онлайнаар бүртгүүлсэн бол,
• Хамтран ажилласан ОБ хөдөлмөрийн биржээр дамжуулан 26 анкет нэмж хүлээн авлаа.
Нийтдээ 250 орчим иргэн бүтээн байгуулалтын төсөлд гар бие оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, эхний шатны бүртгэлд хамрагдаад байна.
ИРГЭДЭЭ ГЭРТ ОЙР, ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙРААР ХАНГАНА
Бид үндэсний бүтээн байгуулагчид болон дотоодын ажиллах хүчээ дэмжиж, иргэдээ гэртээ ойр, тогтвортой, өндөр цалинтай ажлын байраар хангахаар зорин ажиллаж байна. Тус өдөрлөг нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдийг төслийн бүтээн байгуулалтад татан оролцуулах, ажил олгогч болон ажил хайгчдыг нэг цэгт учруулах чухал ач холбогдолтой байв.
Өдөрлөгийг дэмжин хамтран ажилласан Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ болон "Монкон Констракшн", "Професионалстрой", "Моринсувд Констракшн", "Смарткрафт", "ММС Грин Билдинг" зэрэг хамт олонд баярлалаа.
Ирээдүйн 20 минутын хотыг бид хамтдаа бүтээнэ.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК









