
Улаанбаатар хотын шинэ төв цэг болох “Сэлбэ 20 минутын хот” төслийн хамгийн үнэ цэнтэй байршлуудад бүтээн байгуулалт хийх эрх олгох сонгон шалгаруулалтад 53 аж ахуйн нэгж болон түншлэл бүртгүүлж, 28 хуулийн этгээд материалаа ирүүлсэн билээ.
Тэдгээрээс эдийн засгийн өгөөж, техник шийдэл, инновацаараа дараах түншлэлүүд шилдгээр шалгарч, ирээдүйн Улаанбаатарын хөгжлийн бүсэд хамтдаа бүтээн байгуулалт хийхээр боллоо.
• Монгол брэндийн тавилга, интерьерийн нэгдсэн худалдаа, үйлчилгээний цогцолбор
o Онцлох шийдэл: Үндэсний үйлдвэрлэгчид Сэлбэ хотын нүүр царай болох нээлттэй үзүүлэн танхим, орчин үеийн давхар зогсоолын шийдлээрээ шалгарлаа.
• Олон улсын жишигт нийцсэн худалдаа, үйлчилгээний төв бүхий нийтийн орон сууц
o Онцлох шийдэл: Дэлхийн жижиглэн худалдааны стандартыг Сэлбэ хотод нэвтрүүлж, иргэдийн амьдрах орчны чанарыг шинэ түвшинд гаргана.
• Уламжлалт анагаах ухааны эмнэлэг
o Онцлох шийдэл: Эрчим хүчний 70%-ийн хэмнэлттэй хавтан, ухаалаг гэрэлтүүлгийн системийг ашигласан байгальд ээлтэй төлөвлөлт.





