СЭЛБЭ ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛБАЙД НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн:

“Сэлбэ 20 минутын хот” төслийн баг бүрэлдэхүүн бүтээн байгуулалтын талбай болон ойр орчмын бүсийг тохижуулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн их цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын "Хог хаягдлын тухай хууль"-ийг хэрэгжүүлэх, ажлын байрны соёл, стандартыг хэвшүүлэх, мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны (ХАБЭАБО) шаардлагыг хангах хүрээнд өрнөсөн энэхүү ажилд "Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн Төслийн удирдлагын газар, инженер техникийн ажилтнууд болон нийт гүйцэтгэгч компаниуд нэгдсэн юм.
Цэвэрлэгээний ажлын хүрээнд төслийн талбайн доторх хэсгээс гадна хашаанаас гаднах 50 метр радиус дахь хог хаягдлыг бүрэн цэвэрлэж, орчныг тохижуулав. Бүтээн байгуулалтын талбай цэвэр цэгцтэй байх нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй, болзошгүй осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх ХАБЭА-н чухал нөхцөл болдог.
Цэвэрлэгээнд оролцсон бүх ажилчид хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдаж, цугларсан хог хаягдлыг зориулалтын техник хэрэгслээр тээвэрлэв. Үйл ажиллагааг Төслийн удирдлагын газрын барилга угсралт хариуцсан менежер, инженерүүд болон ХАБЭАБО-ын хэлтэс нэгдсэн удирдлагаар хангаж, стандарт зааварчилгааны дагуу ажиллалаа.
Цэвэр, эрүүл орчны төлөө сэтгэл гарган хамтран ажилласан нийт гүйцэтгэгч байгууллагууд болон баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлье. Бид ирээдүйн хотын бүтээн байгуулалтыг эхлэхээс нь дуусах хүртэл байгаль орчинд ээлтэй, стандарттайгаар хэрэгжүүлэх болно.
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК























