
Улаанбаатар хот, 2026 оны 7 дугаар сарын 20. Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд ч тасралтгүй үргэлжиллээ. Баярын өдрүүдэд Багц-1 болон Багц-2 дээрх ажлууд хэвийн үргэлжилсэн бөгөөд өнөөдрөөс бусад бүх багцын барилга угсралтын ажил бүрэн жигдэрч, үйл ажиллагаа хэвийн горимд шилжээд байна.
Бүтээн байгуулалтын явцад чанар, стандартыг чанд мөрдүүлэх зорилгоор захиалагчийн хяналтын багийн зүгээс цогц техникийн шаардлага боловсруулан батлуулж, гүйцэтгэгч компаниудад сургалт зохион байгуулан мөрдүүлж эхэлсэн. Энэхүү техникийн шаардлагын дагуу талбайд нийлүүлэгдэж буй материалын чанарыг баталгаажуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар Багц-1 болон Багц-4.1 дээр барилгын цонх угсралтын ажлууд эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд нийт 1474 ажилтан, инженер техникийн нэгдсэн баг болон 60 нэгж машин механизм бүтээн байгуулалтын ажилд оролцож байна.
БАГЦ-1: Барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна. Талбайд 470 ажилтан, 11 машин механизм ажиллаж байна. Барилгуудын цонхыг угсарч эхлээд байна.
БАГЦ-2: Наадмын өдрүүдэд тасралтгүй ажилласан тус багцын хувьд өнөөдөр нийт 432 ажилтан, 15 машин механизмтайгаар барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.
БАГЦ-3:
3.2-р хэсэг: Нийт 163 ажилтан, 6 машин механизмтайгаар ажил хэвийн үргэлжилж байна.
3.3-р хэсэг: Нийт 140 ажилтан, 21 машин механизмтайгаар талбайн ажлууд өрнөж байна.
БАГЦ-4:
4.1-р хэсэг: Нийт 251 ажилтан, 7 машин механизм ажиллаж байна. Тус хэсэгт барилгын цонх угсралтын ажил эхлээд байна.
4.2-р хэсэг: Нийт 18 ажилтан талбайд ажиллаж байна.



