“Сэлбэ Сити 2025” спортын анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Нийтэлсэн:

“Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК ажилчдынхаа эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжиж, хамт олны уур амьсгал, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой “Сэлбэ Сити 2025” спортын анхдугаар тэмцээнийг 2025 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Соёмбо спорт цогцолборт амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд зургаан багийн 60 гаруй ажилтан сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс, биллиард гэсэн таван төрлөөр өрсөлдөв.
Тэмцээний дүнг сонирхуулбал
• Цомын аварга, алтан медаль – Гүйцэтгэх захирал У.Баатар ахлагчтай “Нэгдүгээр баг”
• Мөнгөн медаль – Чанарын хяналт, хөдөлмөр аюулгүй ажиллагааны газрын дарга Э.Одонтуяа ахлагчтай “Дөрөвдүгээр баг”
• Хүрэл медаль – Захиргаа, бизнесийн удирдлагын газрын дарга Г.Мөнхнасан ахлагчтай “Хоёрдугаар баг”
Шилдэг тамирчид
• Сагсан бөмбөг – Хууль, гэрээ эрх зүйн мэргэжилтэн Б.Билгүүн
• Волейбол – Чанарын хяналт, хөдөлмөр аюулгүй ажиллагааны газрын дарга Э.Одонтуяа
• Биллиард – Гүйцэтгэх захирал У.Баатар
• Ширээний теннис – Хяналтын инженер Б.Ууганбаяр
• Дартс – Зураг төслийн инженер Э.Батдэмбэрэл нар тус тус шалгарлаа.
Энэхүү спортын өдөрлөг нь хамт олны эв нэгдэл, харилцан итгэлцэл, эрүүл амьдралын соёлыг дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон бөгөөд цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулагдахаар төлөвлөж байна.











