"СЭЛБЭ ХОТ" ТӨСӨЛ БАРИЛГЫН САЛБАРЫН ШИНЭ СТАНДАРТЫГ "BARILGA EXPO 2026" ҮЗЭСГЭЛЭНД ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн:

Нийслэл хотын хойд бүсийг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах стратегийн ач холбогдол бүхий "Сэлбэ 20 минутын хот" төслийн баг 39 дэх удаагийн "BARILGA EXPO 2026" олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо. Гурван өдрийн турш үргэлжилсэн тус арга хэмжээний үеэр төслийн зүгээс барилгын салбарын ирэх 100 жилийн хөгжлийг тодорхойлох инженерийн дэд бүтэц, "20 минутын хот" төлөвлөлтийн шийдлээ иргэд, олон нийтэд дэлгэн үзүүлэв.
"Сэлбэ хот" төсөл нь зөвхөн орон сууцны барилга бус, бүс нутгийн хэмжээний бие даасан дэд бүтцийн зангилаа болж буйгаараа үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг татлаа. Төслийн багийн танилцуулсан гол шийдлүүдээс дурдвал:
• Найдвартай эх үүсвэр: Одоо ажиллаж буй Сэлбэ дулааны станцыг өргөтгөхөөс гадна шинээр 63мВт-ын Дамбадаржаа дулааны станц болон 110/35/10 дэд станц байгуулснаар эрчим хүч, дулааны найдвартай байдлыг 100 хувь хангана.
• Дэвшилтэт технологи: Барилгын дотор шугам сүлжээнд насжилт өндөр, чанар стандартын шаардлага хангасан зэс хоолойг ашиглаж байгаа нь иргэдийн амьдрах тав тух, үнэ цэнийг хадгалах гол үндэс юм.
• Ус хангамжийн нэгдсэн систем: Дамбадаржаа болон Хайлаастын усан сангуудыг төвлөрсөн системд холбож, инженерийн шугам сүлжээг Дамбадаржаагийн уулзвар хүртэл бүрэн татаж дуусгаад байна.
АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ БҮТЭЭВ: 20 МИНУТЫН ХОТ
Үзэсгэлэнгийн үеэр иргэдийн хамгийн их сонирхсон хэсэг нь 158 га талбайг хамрах цогц төлөвлөлт байв. Төслийн хүрээнд:
• Тээврийн уялдаа: "Улаанбаатар трам" төсөл төслийн гол замаар дайран өнгөрөх бөгөөд иргэд 11 км урт, 16 зогсоол бүхий трамвайгаар хотын төв рүү саадгүй зорчих боломж бүрдэнэ.
• Эко төлөвлөлт: Нийт талбайн 40 га-д ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хөрсний бохирдлыг үүсгэгч нүхэн жорлонг бүрэн хална.
• Сонголт: 31-87 мкв талбай бүхий 1-3 өрөө орон сууцны оновчтой төлөвлөлтүүдийг брошур болон макетаар танилцууллаа.
БОРЛУУЛАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Төслийн бүтээн байгуулалт өдгөө 25 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд ирэх 6-р сард үзүүлэнгийн байр ашиглалтад орж, борлуулалтын нөхцөл, ипотекийн зээлийн журмыг албан ёсоор зарлахаар бэлтгэл хангаж байна.
"BARILGA EXPO 2026" үзэсгэлэнгийн үеэр "Сэлбэ хот" төслийн павильонд зочилж, мэдээлэл авсан нийт иргэд болон хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье.
Холбоо барих: 7700-2078
Вебсайт: www.selbecity.mn
СЭЛБЭ 20 МИНУТЫН ХОТ КОРПОРАЦ ХХК








